1 Газар дээр хүн өнөр өтгөн болж эхлэн тэдэнд охид төрөх болсон үед
2 Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов.
3 Тэгэхэд ЭЗЭН
—Миний Сүнс хүнтэй үүрд хамт оршихгүй болно. Учир нь хүн бол махан бие юм. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болно гэжээ.
4 Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас Бурханы хөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ.
5 ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад,
6 Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан, сэтгэл зүрхдээ гашуудав.
7 ЭЗЭН
—Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв.
8 Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.
9 Ноагийн удам угсаа ийм болой. Ноа бол зөв шударга, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв.
10 Тэрээр Бурхантай хамт явж, гурван хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Иафет болой.
11 Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв.
12 Бурханыг харахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ.
13 Бурхан Ноад хандан—Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгааучир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамтустгана.
14 Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроотасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.
15 Чи үүнийг яаж хийхвэ гэвэл, Хөвөгч авдрын урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой,өндөр нь гучин тохой байна. 16 Хөвөгч авдартаа гэгээвч хийхдээ авдрыноройгоос нэг тохойн дотор хийнэ. Бас хөвөгч авдрын хажуу талд хаалгагаргана. Чи авдрыг дээд, дунд, доод давхар бүхий хийнэ.
17 Би газар дэлхийдүер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана.Газар дэлхий дээр байгаа бүхэн үхнэ.
18 Харин Би чамтай гэрээ байгуулж, чиөөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр хөвөгч авдарт орох болно.
19 Чиөөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс эр, эмийгхос хосоор нь хөвөгч авдарт аваачиж оруул. 20 Амьд үлдэхийн тулджигүүртэн шувууд төрөл төрлөөс, адгуус амьтад төрөл төрлөөс, хамаггазраар мөлхөгчид төрөл төрлөөсөө хос хосоороо чамд очих болно.
21 Чиидэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ.
22 Ноа тийнхүү үйлдэж, Бурханы өөрт нь тушаасанбүхнийг ёсоор гүйцэтгэжээ.
[Өмнөх]                [Дараах]
Эхлэл [1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20] [21] [22] [23] [24] [25] [26] [27] [28] [29] [30] [31] [32] [33] [34] [35] [36] [37] [38] [39] [40] [41] [42] [43] [44] [45] [46] [47] [48] [49] [50]