ХОСЕА (Hosea)


[ХОСЕА текст]


Хосеа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][pdf]


ХОСЕА - Ариун амьдрахын төлөөх зүрх сэтгэл
Дэд хууль ба Хосеа хоёр номд Бурханы хайр {"хэсээд" гэдэг хайр} ба ариун байдлын тухай өгүүлдэг. Зөвхөн Бурхан л нэгэн цагт туйлын ариун хирнээ ариун бус хүмүүсийг хайрлаж чадна. Бурхан хэдийгээр туйлын ариун ч гэмших боломжийг өөрийн хайраараа дамжуулан хүмүүст өгдөг билээ. Хосеа Израилийг өөрийн Бурхан руу эргэхийг дуудсан юм. Энэ гэмшил, эргэлтийн өдөөгч нь Бурханы хайр байх ёстойг Хосеа өөрийн амьдралаараа харуулсан билээ. Эш үзүүлэгч Хосеа Гомер хэмээх эмэгтэйтэй гэрлэсэн гэрлэлтээрээ өөрт нь үнэнч бус эхнэрээ хайрласан шиг Бурхан бас ингэж өөрийн ард түмнийг хайрладаг юм гэдгийг заасан юм.