ЗЕХАРИА (Zechariah)


[Зехариа текст]


Зехариа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][pdf]


ЗЕХАРИА - Сионы үлдэгсэд аврагдсан нь
Зехариа Эзэний ирэхийг болон дахин 2 дахь удаагаа ирэхийг сануулсан юм. Сион уулан дээр сүмийг сэргээн босгох үед ч гэсэн Бурхан өөрийн хүмүүсийн зүрхэнд сүнслэг ажлаа хийхийг хүсч байлаа. Хэдийгээр анхны сүм шиг шинээр сэргээн засварласан сүм тийм ч их сайхан алдартай харагдахгүй ч бидний Аврагч ирэх болно гэдгийг Зехариа зааж байлаа. (Херодын барьсан сүм бол Зеруббабелийн сэргээн байгуулсан сүмийг өргөтгөж засаж чимэглэсэн сүм байсан юм.) Мөрөөдөл, хүслийн тань дэргэд одоогийн байгаа амьдрал чинь ялихгүй байгаад сэтгэл дундуур байсан уу? Ялангуяа Сатан таны ялагдал, уналтыг сануулж Бурхан чамайг агуугаар хэрэглэж чадахгүй шүү гэж шивнэх үед та ийм мэдрэмжийг хэрхэн шийддэг вэ? Иеремиа 33:3-ыг уншаарай. Заримдаа Бурханы өмнө аймшгийн алдаа гаргасан хүмүүсээр Бурхан агуу ажлаа хийлгэдэг гэдгийг санаарай (Иона ба Ниневе). Хэрэв таны сэтгэл зүрх зөв зүйлд хандаж байвал танд найдвар байна гэсэн үг.