1 Тэгээд би дахин нүдээ өргөн үзвэл, нисэж буй хуйлмал номыг харав.
2 Тэр надад
-Чи юу харав? гэсэнд би хариуд нь
-Би нисэж буй хуйлмал ном харж байна. Түүний урт нь хорин тохой, өргөн нь арван тохой юм гэв.
3 Тэр надад
-Тэр бол бүхий л газрын гадаргуу дээгүүр урагшлагч хараал юм. Хулгай хийдэг хүн бүр хуйлмал номын нэг тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдаж, тангараг тавьдаг хүн бүр нөгөө тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдана.
4 Би түүнийг урагшлуулна гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад
-Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.
5 Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэр элч гарч яван, надад
-Одоо нүдээ өргөгтүн. Урагшилж буй тэр нь юу болохыг харагтун гэлээ.
6 Би
-Энэ юу вэ? гэсэнд тэр
-Энэ бол урагшлагч ефа юм гээд дахин
-Энэ бол бүх газар дахь тэдний дүр төрх юм.
7 (Үзэгтүн. Тугалган бүтээлэг өргөгдөв). Энэ бол ефагийн дотор талд сууж буй эмэгтэй юм гэв.
8 Тэр
-Энэ бол Хилэнцэт байдал юм гээд өнөөх эмэгтэйг доош ефагийн голд чулуудаж, түүний онгорхой дээр нь таарах тугалга цутгав.
9 Дараа нь би нүдээ өргөж харсанд, тэнд далавчаараа салхи татуулан ирж буй хоёр эмэгтэй байв. Тэд өрөвтасын далавч мэт далавчтай аж. Тэд ефаг газар тэнгэрийн хооронд өргөв.
10 Надтай ярилцаж байсан тэнгэр элчид хандан би
-Тэд ефаг хаана аваачих вэ? гэсэнд
11 тэрээр надад
-Шинарын газарт түүнд зориулан сүм барихын тулд юм. Энэ нь бэлэн болмогц тэр эм тэнд өөрийн суурин дээр заларна гэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |