Хосеа [12]

1 Ефраим салхиар хооллон, үргэлж дорнын салхийг мөшгөдөг.
Тэр заль мэх ба хүчирхийллийг олшруулна.
Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөж байна.
2 ЭЗЭН бас Иудатай маргалдаж, Иаковыг өөрийнх нь замуудын дагуу шийтгэнэ.
Тэр түүний үйлдлүүдийн дагуу түүнд эргүүлэн төлөх болно.
3 Хэвлийд байхдаа тэр ахыгаа өсгийнөөс нь барьж,
өсөн том болсны дараа Бурхантай тэмцэлдсэн.
4 Тийм ээ, тэр тэнгэр элчтэй барилдан ноёрхсон.
Тэрээр уйлан Түүний тааллыг хайсан.
Тэр Түүнийг Бетелд олоод тэнд Тэр бидэнтэй ярьсан.
5 Тэр нь ЭЗЭН, түмэн цэргийн Бурхан юм.
Түүний нэр бол ЭЗЭН билээ.
6 Тийм учраас өөрийн Бурхан уруу буц,
энэрэл ба шударга ёсыг сахиж, үргэлж Бурханаа хүлээ.
7 Гартаа хуурамч жинлүүр атгасан худалдаачин нь дарлах дуртай.
8 Ефраим нь "Үнэхээр би баян болсон. Би өөрийнхөө төлөө эд баялгийг олсон.
Миний бүх хөдөлмөр дотор нүгэл хэмээн тооцогдохоор ямар ч хууль бус зүйлийг тэд надаас олохгүй" гэсэн.
9 Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсан.
Товлогдсон найр наадмуудын өдрүүдийнх шиг Би та нарыг дахин майхнуудад амьдруулах болно.
10 Би бас эш үзүүлэгчдэд айлдан, үзэгдлүүдийг олшруулсан.
Эш үзүүлэгчдээр дамжуулан Би сургаалт зүйрлэлүүдийг өгсөн.
11 Гилеадад хууль бус явдал байна уу?
Үнэхээр тэд зохисгүй юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна.
Тийм ээ, тэдний тахилын ширээнүүд нь тариан талбайн шангуудын хажуу дахь чулуун овоонууд шиг юм.

12 Одоо Иаков нь Арамын нутаг уруу зугтаж,
Израиль эхнэрийнхээ төлөө ажилласан, эхнэрийнхээ төлөө хонин сүргийг манасан.
13 Харин эш үзүүлэгчээр дамжуулан ЭЗЭН Израилийг Египетээс гаргаж,
эш үзүүлэгчээр дамжуулан тэрээр хамгаалагдсан.
14 Ефраим нь гашуун уур хилэнг өдөөн хатгасан.
Тиймээс Эзэн нь түүний цусны бурууг өөр дээр нь орхиж,
түүний зэмлэлийг өөрт нь буцаан өгнө.



[Өмнөх]                [Дараах]



Хосеа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]