1 Филистчүүд Израилийн эсрэг дайтсанд израильчууд филистчүүдийн өмнө зугтан, Гилбоа ууланд алагдан унацгаав.
2 Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг нэхэн хөөж, тэд Саулын хөвгүүд болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алжээ.
3 Саулын эсрэг тулалдаан ширүүсэж, харваачид Саулыг олж харав. Ингээд харваачид Саулыг шархдуулжээ.
4 Тэгмэгц Саул өөрийн зэвсэг үүрэгч цэрэгтээ
-Сэлмээ сугалаад, намайг хатган сүлбэгтүн. Эс тэгвэл хөвч хөндүүлээгүй хүмүүс ирж намайг доромжилно гэв. Гэвч түүний зэвсэг үүрэгч нь маш их айсан тул тийн үйлдсэнгүй. Тэгтэл Саул өөрийн илдийг аваад, дээрээс нь унав.
5 Саулын үхэхийг зэвсэг үүрэгч нь хараад, мөн адилаар өөрийн илдэн дээрээс унаж үхэв.
6 Ингээд Саул өөрийн гурван хүү, өөрийн бүх гэрийнхний хамт үхэв.
7 Хөндийд байсан бүх израиль хүн, Израилийн цэргүүд зугтан Саул болон түүний хүүхдүүдийг үхэхийг хараад, өөрсдийн хотуудаа орхин зугтацгаав. Филистчүүд ирж, тэнд нь амьдрав.
8 Дараа өдөр нь филист хүмүүс үхэгсдийг тонохоор ирэхдээ, Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд унасныг олов.
9 Ингээд тэд Саулыг тонож, түүний толгой, зэвсгийг нь аваад, филистчүүдийн газар бүрд элч нарыг илгээн, өөрсдийн шүтээн болон ард түмэнд сайн мэдээг хүргэв.
10 Тэд Саулын зэвсгийг өөрсдийн бурхдын дугандаа тавьж, толгойг нь Дагоны дуганд өлгөв.
11 Филист хүмүүс Саулд хийсэн бүхнийг Иебеш-гилеадынхан бүгд сонсоод
12 бүх зоригт эрс нь босож, Саулын шарил болон хөвгүүдийнх нь шарилыг булааж аван, Иабешт авчраад тэндхийн нэг царсны доор ясыг нь оршуулаад долоо хоног мацаг барив.
13 Ийнхүү ЭЗЭНий эсрэг өөрийн үйлдсэн бусармаг үйлсийнхээ төлөө Саул үхсэн нь ЭЗЭНий үгийг сахилгүй, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асууж,
14 ЭЗЭНий хүслийг мэдэхийг хүсээгүйгээс болсон юм. Тиймээс Тэр түүнийг хороон, хаанчлалыг нь Иессийн хүү Давидад шилжүүлэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Шастирын Дээд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29]