2 Самуел [23]

1 Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм.
Өндөрт өргөмжлөгдөж,
Бурханаар тослогдсон,
Израилийн яруу дууллыг бичигч,
Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна.
2 -ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав.
Түүний үг миний хэлэн дээр буй.
3 Израилийн Бурхан зарлиг болов.
Израилийн хад надад өгүүлэв.
"Бурханаас айн эмээж,
зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь
4 наран мандах өглөөний гэрэл,
үүлгүй цэлмэг өглөө,
борооны дараах нарнаар газарт ургах нялх ногоо мэт".
5 Бүгд эмхлэгдсэн, найдвартай, үүрд мөнхийн гэрээг Тэр надтай байгуулсан учир
миний гэр Бурханы хувьд ч мөн ийм бус гэж үү?
Бурхан үнэхээр миний хамаг аврал болон хүслийг өсгөхгүй гэж үү?
6 Харин нүгэл хилэнцэт хүн бүр гараар барьж болохгүй өргөст харгана мэт хаягдана.
7 Тэдэнд хүрэх хүн төмөр болон жадны ишээр хүрэх хэрэгтэй.
Тэгээд тэд газартаа бүрмөсөн шатаагдах ёстой
8 Эдгээр нь Давидын хүчит эрсийн нэрс юм. Гурван хүчит эрийн тэргүүн тахемон хүн Иошеб-Башебет. Тэр нэг удаа найман зуун хүн алсан учир Езни хүн Адино гэж мөн дуудагддаг байв.
9 Түүний удаах хүн нь тулалдахаар цугларсан филистчүүдийг доромжлоод, Израилийн эрчүүд хойшоо ухран явахад, Давидтай хамт байсан гурван хүчит эрийн нэг болох Ахох хүн Додогийн хөвгүүн Елеазар байв.
10 Тэр босож, гараа эцэж цуцтал, гар нь илдэнд наалдан салахгүй болтлоо филистчүүдийг цохиж алсан юм. ЭЗЭН тэр өдөр их ялалтыг авчирсан ба түүний араас хүмүүс буцаж ирсэн нь алагдсан хүмүүсийн хүүрийг зөвхөн цөлмөхийн тулд байв.
11 Түүний удаах нь харар хүн Агегийн хөвгүүн Шамма байв. Шош их ургасан нэгэн хэсэг газар филистчүүд хороо болон цугларахад, хүмүүс филистчүүдээс зугтав.
12 Тэрээр тэр хэсэг газрын гол дунд зогсон хамгаалж, филистчүүдийг цохиж алав. Ийнхүү ЭЗЭН их ялалтыг авчрав.
13 Филистчүүдийн нэг хороо цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх зуур, ургац хураах үед гучин хүчит эрээс гурав нь Адулламын агуй уруу, Давид дээр ирэв.
14 Филистчүүдийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байв.
15 Давид нэгэн зүйлийг ихэд хүсэмжлэн
-Хаалганы дэргэдэх Бетлехемийн худгийн уснаас уух ус хэн нэг нь надад өгдөг ч бол гэж хэлэв.
16 Тиймээс гурван хүчит эр филистчүүдийн хуаранг нэвтрэн гарч, хаалганы дэргэдэх Бетлехемийн худгаас ус утган авч, Давидад авчрав. Гэтэл Давид түүнийг уулгүй, асгаж ЭЗЭНд өргөөд,
17 -ЭЗЭН минь, би үүнийг ууж үл чадна. Амиа золиослон явсан хүмүүсийн цусыг уух гэж үү? гээд усыг уусангүй. Гурван хүчит эр энэ мэт хэргийг үйлдсэн ажээ.
18 Зеруиагийн хөвгүүн Иоабын ах Абишаи нь тэдгээр гурван хүчит эрийн толгойлогч нь байв. Тэрээр жадаа өргөж, гурван зуун хүнийг алсан ба тэр гурван хүний адил нэртэй байв.
19 Тэр тэдгээр гучаас хамгийн хүндтэй нь байсан тул тэдний захирагч болжээ. Гэлээ ч тэр гурван хүчит эрийн тоонд ордоггүй байв.
20 Баатарлаг үйлс бүтээсэн Кабзилын зоригт хүний хөвгүүн буюу Иехоиадагийн хөвгүүн Бенаиа Моабын Ариелын хоёр хөвгүүнийг алжээ. Мөн цас бударсан өдөр агуйд орж, арслан алсан ажээ.
21 Тэрээр бас Египетийн нэгэн аварга эрийг алав. Тэр Египет гартаа жадтай байв. Харин тэр саваа модтой ирж, египет хүний гараас жадыг нь булаан аваад, тэр жадаар өөрийг нь алав.
22 Иехоиадагийн хөвгүүн Бенаиа эдгээр үйлсийг хийсэн бөгөөд нөгөө гурван хүчит эрийн адил алдартай байв.
23 Тэрээр тэдгээр гучийн дунд хүндэтгэл хүлээсэн хүн байсан боловч тэр гуравт хүрээгүй юм. Давид түүнийг өөрийн бие хамгаалагчдын толгойлогч болгов.
24 Тэдгээр гучийн дунд: Иоабын ах Асахел, Бетлехемийн Додогийн хөвгүүн Елханан,
25 харод хүн Шамма, харод хүн Елика,
26 палт хүн Хелез, текоит хүн Икешийн хөвгүүн Ира,
27 анатот хүн Абиезер, хушаат хүн Мебуннаи,
28 ахох хүн Залмон, нетофат хүн Махараи,
29 нетофат хүн Баанагийн хөвгүүн Хелеб, Бениамин овгийн Гибеагийн Рибаин хөвгүүн Иттаи,
30 ператон хүн Бенаиа, Нахле-Гаашийн Иддаи,
31 арбат хүн Аби-Албон, бархум хүн Азмавет,
32 шаалбон хүн Елиахба, Яшены хөвгүүд, Ионатан,
33 харар хүн Шамма, арар хүн Шарарын хөвгүүн Ахиам,
34 маакат хүний хөвгүүн Ахасбаин хөвгүүн Елифелет, гилон хүн Ахитофелын хөвгүүн Елиам,
35 кармел хүн Хезро, арби хүн Паараи,
36 Зобагийн Натаны хөвгүүн Игал, гад хүн Бани,
37 аммон хүн Зелек, Зеруиагийн хөвгүүн Иоабын зэвсэг баригч беерот хүн Нахараи,
38 итри хүн Ира, итри хүн Гареб,
39 хит хүн Уриа буюу бүгд гучин долоон хүн байв.



[Өмнөх]                [Дараах]

2 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]