Езра [2]

1 Вавилоны хаан Небухаднезарын Вавилон уруу авч одсон цөлөгдөгсдийн олзноос Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцсан, мужийн хүмүүс нь эдгээр болно.
2 Эдгээр нь Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум болон Баана нартай хамт ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо бол
3 Парошийн хөвгүүд хоёр мянга нэг зуун далан хоёр,
4 Сефатиагийн хөвгүүд гурван зуун далан хоёр,
5 Арагийн хөвгүүд долоон зуун далан тав,
6 Иешуа ба Иоабын хөвгүүдээс, Пахат-моабын хөвгүүд хоёр мянга найман зуун арван хоёр,
7 Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв,
8 Заттугийн хөвгүүд есөн зуун дөчин тав,
9 Заккаин хөвгүүд долоон зуун жар,
10 Банийн хөвгүүд зургаан зуун дөчин хоёр,
11 Бебаин хөвгүүд зургаан зуун хорин гурав,
12 Азгадын хөвгүүд мянга хоёр зуун хорин хоёр,
13 Адоникамын хөвгүүд зургаан зуун жаран зургаа,
14 Бигваин хөвгүүд хоёр мянга тавин зургаа,
15 Адины хөвгүүд дөрвөн зуун тавин дөрөв,
16 Хезекиагийн Атерын хөвгүүд ерэн найм,
17 Безаин хөвгүүд гурван зуун хорин гурав,
18 Иорагийн хөвгүүд зуун арван хоёр,
19 Хашумын хөвгүүд хоёр зуун хорин гурав,
20 Гиббарын хөвгүүд ерэн тав,
21 Бетлехемийн эрчүүд зуун хорин гурав,
22 Нетофагийн эрчүүд тавин зургаа,
23 Анатотын эрчүүд зуун хорин найм,
24 Азмаветын хөвгүүд дөчин хоёр,
25 Кириат-арим, Хефира болон Бееротын хөвгүүд долоон зуун дөчин гурав,
26 Рама ба Гебагийн хөвгүүд зургаан зуун хорин нэг,
27 Михмасын эрчүүд зуун хорин хоёр,
28 Бетел ба Аин эрчүүд хоёр зуун хорин гурав,
29 Небогийн хөвгүүд тавин хоёр,
30 Магбишийн хөвгүүд зуун тавин зургаа,
31 өөр Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв,
32 Харимын хөвгүүд гурван зуун хорь,
33 Лод, Хадид ба Оногийн хөвгүүд долоон зуун хорин тав,
34 Иерихогийн эрчүүд гурван зуун дөчин тав,
35 Сенаагийн хөвгүүд гурван мянга зургаан зуун гуч.
36 Тахилч нар нь Иешуагийн гэрийн, Иедаиагийн хөвгүүд есөн зуун далан гурав,
37 Иммерийн хөвгүүд мянга тавин хоёр,
38 Пашхурын хөвгүүд мянга хоёр зуун дөчин долоо,
39 Харимын хөвгүүд мянга арван долоо.
40 Левичүүд нь Ходавиагийн хөвгүүдээс, Иешуа ба Кадмиелын хөвгүүд далан дөрөв.
41 Дуучид нь Асафын хөвгүүд зуун хорин найм,
42 Хаалгачдын хөвгүүд нь Шаллумын хөвгүүд, Атерын хөвгүүд, Талмоны хөвгүүд, Аккубын хөвгүүд, Хатитагийн хөвгүүд, Шобаин хөвгүүд, бүгд зуун гучин ес.
43 Сүмийн үйлчлэгчид нь Цихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд,
44 Керосын хөвгүүд, Сиахагийн хөвгүүд, Падоны хөвгүүд,
45 Лебанагийн хөвгүүд, Хагабагийн хөвгүүд, Аккубын хөвгүүд,
46 Хагабын хөвгүүд, Шалмаин хөвгүүд, Хананы хөвгүүд,
47 Гидделийн хөвгүүд, Гахарын хөвгүүд, Реаиагийн хөвгүүд,
48 Резиний хөвгүүд, Некодагийн хөвгүүд, Газзамын хөвгүүд,
49 Уззагийн хөвгүүд, Пасеагийн хөвгүүд, Бесаин хөвгүүд,
50 Аснагийн хөвгүүд, Меунимийн хөвгүүд, Нефисимийн хөвгүүд,
51 Бакбукийн хөвгүүд, Хакуфагийн хөвгүүд, Хархурын хөвгүүд,
52 Базлутын хөвгүүд, Мехидагийн хөвгүүд, Харшагийн хөвгүүд,
53 Баркосын хөвгүүд, Сисерагийн хөвгүүд, Темагийн хөвгүүд,
54 Незиагийн хөвгүүд, Хатифагийн хөвгүүд юм.
55 Соломоны зарц нарын хөвгүүд нь Сотаин хөвгүүд, Хассоферетын хөвгүүд, Перудагийн хөвгүүд,
56 Иаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд,
57 Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похерет-хаззебаимын хөвгүүд, Амигийн хөвгүүд юм.
58 Сүмийн бүх үйлчлэгчид ба Соломоны зарц нарын хөвгүүд нь гурван зуун ерэн хоёр байв.
59 Эдгээр нь Тел-мела, Тел-харша, Херуб, Аддан болон Иммерээс ирсэн хүмүүс юм. Гэвч тэд Израилийнх мөн эсэхээ, өөрсдийн үр удмаа, өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн тухай баталгаагаа гаргаж эс чадав. Үүнд:
60 Делаиагийн хөвгүүд, Тобиан хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр.
61 Тахилч нарын хөвгүүдээс Хабаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд, гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд.
62 Тэдгээр хүмүүс өөрсдийн угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан боловч олоогүй аж. Тиймээс тэд бузар хэмээн тооцогдож, тахилчлалаас хасагдав.
63 Тэгээд Урим ба Туммимтэй тахилч босож зогсохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлэв.
64 Бүх чуулганд дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн тоолуулсан юм.
65 Энэ нь тэдний долоон мянга гурван зуун гучин долоон эрэгтэй, эмэгтэй зарц нараас гадна байсан бөгөөд тэдэнд хоёр зуун эрэгтэй, эмэгтэй дуучид байв.
66 Тэдний морьд нь долоон зуун гучин зургаа, луус нь хоёр зуун дөчин тав,
67 тэмээд нь дөрвөн зуун гучин тав, илжигнүүд нь зургаан мянга долоон зуун хорь байв.
68 Тэднийг Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд ирцгээхэд, зарим эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд Бурханы өргөөнд зориулан түүнийг суурин дээр нь сэргээхийн тулд сайн дураараа өргөцгөөв.
69 Тэд өөрсдийн чадлаараа ажлын санд жаран нэгэн мянган алтан драхма, таван мянган мөнгөн мина, тахилчийн зуун хувцас өгөв.
70 Тэгээд тахилч нар болон левичүүд, ард түмнээс зарим нь, дуучид, хаалгачид болон сүмийн үйлчлэгчид өөрсдийн хотуудад суусан бөгөөд бүх израильчууд өөрсдийн хотуудад амьдарцгаав.



[Өмнөх]                [Дараах]


Езра [1][2][3][4][5][6][7][8][9][10]