Нехемиа [7]

1 Хэрмийг сэргээн босгож, би хаалгуудыг нь байрлуулж, хаалгачид, дуучид, левичүүд томилогдсоны дараа
2 би өөрийн дүү Ханани ба цайзын жанжин Хананиаг Иерусалимыг хариуцуулахаар тавив. Учир нь тэр итгэмжит хүн бөгөөд бусад олон хүмүүсээс илүүгээр Бурханаас эмээдэг хүн байв.
3 Тэгээд би тэдэнд
-Нар хөөрч, халуу шаттал Иерусалимын дааман хаалгуудыг бүү онгойлго. Хаалгачдыг харуулд зогсож байх үед хаалгуудыг хааж, түгжиг! Мөн Иерусалимын оршин суугчдаас хүн бүрийг харуулд гаргаж, хүн бүрийг өөрийнх нь байшингийн өмнө талд харуулаар томил хэмээв.
4 Хот том бөгөөд уудам, харин түүн доторх хүмүүс нь цөөн, байшингууд нь сэргээн босгогдоогүй байв.
5 Тэгэхэд сурвалжтанууд, түшмэд ба ард иргэдийг уг гарлаар нь бүртгэн данслахын тулд цуглуулах санааг миний Бурхан зүрхэнд минь оруулсан. Тэгээд би анх ирэгсдийн угсаа гарвалын номыг олж, тэндээс дараах бичлэгийг олов.
6 Эдгээр нь Вавилоны хаан Небухаднезарын авч явсан цөллөгийн олзлогдогсдоос ирсэн мужийн хүмүүс юм. Тэд Иерусалим ба Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцаж ирсэн.
7 Тэд Зеруббабел, Иешуа, Нехемиа, Азариа, Раамиа, Нахамани, Мордехаи, Билшан, Мисперет, Бигваи, Нехум, Баана нартай хамт ирсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо гэвэл
8 Парошийн хөвгүүд хоёр мянга нэг зуун далан хоёр,
9 Шефатиагийн хөвгүүд гурван зуун далан хоёр,
10 Арагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр,
11 Пахат-моабын хөвгүүдийн Иешуа ба Иоабын хөвгүүд хоёр мянга найман зуун арван найм,
12 Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв,
13 Заттугийн хөвгүүд найман зуун дөчин тав,
14 Заккаин хөвгүүд долоон зуун жар,
15 Биннуин хөвгүүд зургаан зуун дөчин найм,
16 Бебаин хөвгүүд зургаан зуун хорин найм,
17 Азгадын хөвгүүд хоёр мянга гурван зуун хорин хоёр,
18 Адоникамын хөвгүүд зургаан зуун жаран долоо,
19 Бигваин хөвгүүд хоёр мянга жаран долоо,
20 Адины хөвгүүд зургаан зуун тавин тав,
21 Хезекиагийн, Атерын хөвгүүд ерэн найм,
22 Хашумын хөвгүүд гурван зуун хорин найм,
23 Безаин хөвгүүд гурван зуун хорин дөрөв,
24 Харифын хөвгүүд зуун арван хоёр,
25 Гибеоны хөвгүүд ерэн тав,
26 Бетлехем ба Нетофагийн эрчүүд зуун наян найм,
27 Анатотын эрчүүд зуун хорин найм,
28 Бет-азмаветын эрчүүд дөчин хоёр,
29 Кириат-иеарим, Хефира ба Бееротын эрчүүд долоон зуун дөчин гурав,
30 Рама ба Гебагийн эрчүүд зургаан зуун хорин нэг,
31 Михмасын эрчүүд зуун хорин хоёр,
32 Бетел ба Аин эрчүүд зуун хорин гурав,
33 өөр Небогийн эрчүүд тавин хоёр,
34 өөр Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв,
35 Харимын хөвгүүд гурван зуун хорь,
36 Иерихогийн эрчүүд гурван зуун дөчин тав,
37 Лод, Хадид, Оногийн хөвгүүд долоон зуун хорин нэг,
38 Сенаагийн хөвгүүд гурван мянга есөн зуун гуч байв.
39 Тахилч нар нь: Иешуагийн гэрийн Иедиагийн хөвгүүд есөн зуун далан гурав,
40 Иммерийн хөвгүүд мянга тавин хоёр,
41 Пашхурын хөвгүүд мянга хоёр зуун дөчин долоо,
42 Харимын хөвгүүд мянга арван долоо байв.
43 Левичүүд нь: Ходевагийн хөвгүүдээс Кадмиелын, Иешуагийн хөвгүүд далан дөрөв байв.
44 Дуучид нь: Асафын хөвгүүд зуун дөчин найм байв.
45 Хаалгачид нь: Шаллумын хөвгүүд, Атерын хөвгүүд, Талмоны хөвгүүд, Аккубын хөвгүүд, Хатитагийн хөвгүүд, Шобаин хөвгүүд зуун гучин найм байв.
46 Сүмийн үйлчлэгчид нь: Зихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд,
47 Керосын хөвгүүд, Сиагийн хөвгүүд, Падоны хөвгүүд,
48 Лебанагийн хөвгүүд, Хагабагийн хөвгүүд, Шалмаин хөвгүүд,
49 Хананы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, Гахарын хөвгүүд,
50 Реаиагийн хөвгүүд, Резиний хөвгүүд, Некодагийн хөвгүүд
51 Газзамын хөвгүүд, Уззагийн хөвгүүд, Пасеагийн хөвгүүд,
52 Бесаин хөвгүүд, Меунимийн хөвгүүд, Нефушесимийн хөвгүүд,
53 Бакбукийн хөвгүүд, Хакуфагийн хөвгүүд, Хархурын хөвгүүд,
54 Базлитын хөвгүүд, Мехидагийн хөвгүүд, Харшагийн хөвгүүд,
55 Баркосын хөвгүүд, Сисерагийн хөвгүүд, Темагийн хөвгүүд,
56 Незиагийн хөвгүүд, Хатифагийн хөвгүүд юм.
57 Соломоны зарц нарын хөвгүүд нь: Сотаин хөвгүүд, Соферетын хөвгүүд, Перидагийн хөвгүүд,
58 Жаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд,
59 Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похерет-хаззебаимын хөвгүүд, Амоны хөвгүүд юм.
60 Сүмийн зарц нар ба Соломоны зарц нарын хөвгүүд бүгд гурван зуун ерэн хоёр байв.
61 Эдгээр нь Тел-мела, Тел-харша, Херуб, Аддон ба Иммерээс ирэгсэд байсан. Гэвч тэд Израилийнх мөн эсэхээ ч, эцгүүдийнхээ бүлүүдийг, эсвэл үр удмаа үзүүлж чадсангүй.
62 Делаиагийн хөвгүүд, Тобиагийн хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун дөчин хоёр.
63 Тахилч нараас Хобаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд, гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч, тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд.
64 Тэд өөрсдийн эртний угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан хэдий ч энэ нь тогтоогдсонгүй. Тиймээс тэднийг бузар хэмээн тооцож тахилчлалаас хасав.
65 Урим ба Туммимтэй тахилч босохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлсэн.
66 Бүхий л чуулганд нийтдээ дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн байжээ.
67 Энэ нь тэдний долоон мянга гурван зуун гучин долоон эрэгтэй, эмэгтэй боолуудаас гадна байлаа. Тэдэнд хоёр зуун дөчин таван эрэгтэй, эмэгтэй дуучид байв.
68 Тэдний морьд нь долоон зуун гучин зургаа, луус нь хоёр зуун дөчин тав,
69 тэмээ нь дөрвөн зуун гучин тав, илжигнүүд нь зургаан мянга долоон зуун хорь байв.
70 Эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн дундаас зарим нь ажилд зориулан хандивлажээ. Захирагч мянган алтан драхма, тавин сав, таван зуун гучин тахилч нарын хувцас эрдэнэсийн санд өгсөн.
71 Эцгүүдийн бүлүүдийн зарим тэргүүлэгчид ажлын санд хорин мянган алтан драхма, хоёр мянга хоёр зуун мөнгөн мина өгөв.
72 Үлдсэн хүмүүсийн өгсөн зүйлс гэвэл хорин мянган алтан драхма, хоёр мянган мөнгөн мина ба жаран долоон тахилч нарын хувцас байв.
73 Тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, ард түмний зарим нь, сүмийн үйлчлэгчид болон бүх Израиль өөрсдийн хотуудад амьдарч байсан. Тэгээд долдугаар сар болоход Израилийн хөвгүүд өөрсдийн хотууддаа байлаа.



[Өмнөх]                [Дараах]


Нехемиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13]