1 Цэргийн бүлгүүдийн охин оо, өөрсдийгөө цэргийн бүлгүүд болгож цуглуул.
Тэд биднийг бүсэлсэн.
Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно.
2 Харин Бетлехем Ефрата аа,
хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч,
Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно.
Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй".
3 Тийм учраас төрүүлэхээр өвдөж буй эмэгтэй нь хүүхдээ төрүүлэх цаг хүртэл тэднийг Тэр өгөх болно.
Тэгээд Түүний үлдсэн ах дүүс нь Израилийн хөвгүүд уруу буцах болно.
4 Тэр босож, ЭЗЭНий хүчээр,
Өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийн сүр жавхлангаар Өөрийн хонин сүргээ хариулах болно.
Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл агуу байх учраас тэд амар тайван амьдрах болно.
5 Тэгээд энэхүү Нэгэн нь энх амгалан байх болно.
Ассиричууд манай газар нутгийг эзлэхэд,
манай бэхлэлтүүд дээр тэр гишгэчихэд
бид түүний эсрэг долоон хоньчин, найман удирдагчдыг босгох болно.
6 Тэд Ассирийн газар нутгийг илдээр,
Нимродын газар нутгийг үүдэн дээр нь хариулах болно.
Ассири манай нутгийг довтолж, нутаг дэвсгэрийг минь талхлахад
Тэр биднийг түүнээс аврах болно.
7 Иаковын үлдэгсэд нь олон ард түмний дунд ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт,
ургамал ногоон дээр орох бороо мэт байх болно.
Бороо нь хүнийг хүлээдэггүй,
эсвэл хүмүүний хөвгүүдийн төлөө саатдаггүй юм.
8 Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмнүүдийн дунд
ойн араатнуудын дундах арслан,
хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно.
Тэрээр явахдаа доош дэвсэж, урдаг бөгөөд түүнээс аварч чадах хэн ч байхгүй.
9 Чиний гар дайснуудынхаа эсрэг өргөгдөж,
бүх дайсан чинь таслагдах болно.
10 ЭЗЭН тунхаглаж байна.
"Тэр өдөр Би та нарын дундаас морьдыг чинь тасалж,
тэрэгнүүдийг чинь устгах болно.
11 Танай нутгийн хотуудыг Би тастаж,
та нарын бүх бэхлэлтийг нураах болно.
12 Гараас чинь бүх илбэ шидийг тастаж,
та нар цаашид мэргэчидгүй болно.
13 Би та нарын сийлмэл хөргүүдийг,
та нарын дундаас нандин баганануудыг тастах болно.
Тийнхүү та нар цаашид гарынхаа бүтээлд бөхийхөө болино.
14 Би та нарын дундаас Ашерагийн модон шонг үндсээр нь тастан,
хотуудыг чинь устгах болно.
15 Дуулгавартай дагаагүй үндэстнүүдэд Би уурлаж хилэгнэн өшөө авна".
[Өмнөх] |                  | [Дараах] |