1 Би гаслантай яа!
Учир нь би жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил юм.
Идчихээр усан үзмийн багц алга.
Миний хүсэж буй анхны ургацын инжир алга.
2 Энэ газраас бурханлаг хүн устжээ.
Хүмүүсийн дунд цэх шударга хүн алга.
Тэд бүгдээрээ цус урсгах гэж бүгдэг.
Хүн бүр нөгөөгөө тороор агнадаг.
3 Муугийн талаар бол, хоёр гар хоёул үүнийг сайн үйлддэг.
Жонон, бас шүүгч хахууль шаарддаг.
Агуу хүн сэтгэлийнхээ хүслийг ярьдаг.
Тэгээд тэд үүнийг хамтдаа сүлждэг.
4 Тэдгээрийн хамгийн сайн нь өргөст ургамал,
хамгийн цэх шударга нь үүргэнийн шивээ мэт юм.
Чи харуулыг тавих тэр өдөр чиний шийтгэл ирэх болно.
Тэгээд тэдний үймээн будлиан ирэх болно.
5 Хөршдөө бүү найд, найздаа бүү итгэ.
Өвөрт чинь унтагчаас уруулаа хамгаал.
6 Учир нь хүү нь эцэгтэйгээ тоомсоргүй харьцаж,
охин нь эхийнхээ эсрэг,
бэр нь хадам эхийнхээ эсрэг босдог.
Хүний дайснууд нь өөрийнх нь гэрийн хүмүүс байдаг.
7 Харин миний хувьд, би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно.
Би авралынхаа Бурханыг хүлээнэ.
Миний Бурхан намайг сонсох болно.
8 Дайсан минь, надаас болж бүү баяс!
Хэдийгээр би унавч, босох болно.
Хэдийгээр би харанхуйд амьдравч ЭЗЭН миний гэрэл юм.
9 Би Түүний эсрэг нүгэл үйлдсэн тул
Тэрээр миний хэргийг өмгөөлж,
миний төлөө шударга ёсыг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно.
Тэр намайг гэрэлд гаргана.
Тэгээд би Түүний зөв шударгыг харах болно.
10 Тэгээд миний дайсан харж,
"Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?" гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно.
Миний нүд түүнийг харж,
тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно.
11 Энэ нь хана хэрмээ барих өдөр болно.
Тэр өдөр чиний хил хязгаар өргөсөх болно.
12 Энэ нь Ассири болон Египетийн хотуудаас,
Египетээс Евфрат хүртэл,
далайгаас далай хүртэл,
уулаас уул хүртэл тэд чам уруу ирэх өдөр болно.
13 Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж дэлхий эзгүйрнэ.
14 Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач.
Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.
15 "Чамайг Егигетийн нутгаас гарсан өдрүүдийнх шиг
Би чамд гайхамшгуудыг үзүүлэх болно".
16 Үндэстнүүд харж, тэд өөрсдийн бүхий л хүч чадлаасаа ичих болно.
Тэд гараа аман дээрээ тавьж, тэдний чих дүлий болно.
17 Тэд могой мэт, газрын хэвлээр явагчид мэт шороо долооно.
Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ.
Тэд бидний Бурхан ЭЗЭН уруу айдастайгаар ирнэ.
Таны өмнө тэд айх болно.
18 Гэмийг уучилдаг,
Өөрийн өвийн үлдэгсдийн тэрслүү үйлдлийг хэрэгсдэггүй Тантай адил Бурхан хэн юм бэ?
Тэр хувиршгүй хайранд баясдаг тул уур хилэнгээ мөнхөд хадгалдаггүй.
19 Тэр дахин биднийг өрөвдөж,
бидний гэмийг хөл доор гишгэчнэ.
Тийм ээ, Та тэдний бүх нүглийг далайн гүн уруу хаяна.
20 Та бидний өвөг дээдэст эртний өдрүүдээс тангарагласан үнэнийг Иаковд,
хувиршгүй хайрыг Абрахамд өгөх болно.
[Өмнөх] |                  | [Дараах] |