Иона [2]

1 Тэгээд Иона загасны гэдсэн дотроос өөрийн Бурхан ЭЗЭНд залбирсан.
2 Тэр
-Би өөрийн зовлон гунигаас ЭЗЭНийг дуудахад
Тэр надад хариулсан.
Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад
Та миний дууг сонссон.
3 Учир нь Та намайг гүн уруу,
далайн зүрх уруу хаясан бөгөөд
усны урсгал намайг нөмөрчээ.
Таны бүх сүйтгэгчид болон их давалгаанууд миний дээгүүр өнгөрсөн.
4 Иймээс би "Би Таны мэлмийнээс зайлуулагдсан.
Гэсэн ч би Таны ариун сүмийг дахин үзнэ" гэж хэлэв.
5 Ус намайг үхлийн ирмэгт хүртэл залгиж,
гүн их ус намайг нөмрөн, усны ургамал миний толгойг ороов.
6 Би уулсын бэл уруу уруудан,
дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа.
Гэвч, миний Бурхан ЭЗЭН, Та миний амийг нүхнээс гаргасан.
7 Би ухаан балартах үедээ ЭЗЭНийг санав.
Миний залбирал Тан уруу,
Таны ариун сүмд хүрсэн билээ.
8 Хий хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүс
өөрсдийн итгэмжит байдлыг умартдаг.
9 Харин би талархлын дуугаар Танд тахил өргөнө.
Юу тангарагласнаа би биелүүлнэ. Аврал ЭЗЭНээс ирдэг юм гэж хэлэв.
10 Тэгэхэд ЭЗЭН загасанд тушаасанд, тэр нь бөөлжин Ионаг хуурай газар гаргав.



[Өмнөх]                [Дараах]



Иона [1][2][3][4]