Иошуа [21]

1 Тэгтэл левичүүдийн өрхийн тэргүүлэгч нар тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн бусад овгуудын өрхийн тэргүүнүүд дээр иржээ.
2 Канаан нутгийн Шилод тэд тэдэнтэй ярин
-ЭЗЭН Мосегээр дамжуулан бидэнд амьдран суух хотуудыг болон мал сүрэгт минь зориулагдсан бэлчээртэй нь хамт өгөхийг тушаасан билээ гэв.
3 Тийнхүү ЭЗЭНий тушаал ёсоор Израилийн хөвгүүд левичүүдэд өөрсдийнхөө өвөөс эдгээр хотуудыг бэлчээр нутгуудынх нь хамт өглөө.
4 Эхний шавга нь кохатчуудын ургийнхан дээр буув. Тахилч Аароны үр удам болох левичүүд Иуда, Симеон, Бениамин овгуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав.
5 Кохатын үлдсэн хөвгүүд Ефраим, Дан болон Манассегийн хагас овгийн ургуудаас арван хотыг шавгаар хүлээн авлаа.
6 Гершоны хөвгүүд Иссахар, Ашер, Нафталийн овгуудаас болон Башан дахь Манассегийн хагас овгийн ургуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав.
7 Мерарийн хөвгүүд ургуудынхаа дагуу Реубен, Гад, Зебулун овгуудаас арван хоёр хотыг авав.
8 Ингээд ЭЗЭНий Мосегээр дамжуулан тушаасан ёсоор Израилийн хөвгүүд левичүүдэд эдгээр хотуудыг бэлчээр нутгийнх нь хамт шавгаар өглөө.
9 Иуда, Симеоны хөвгүүдийн овгоос тэд дараах нэрээрээ дурьдагдсан хотуудыг өгсөн бөгөөд
10 Эдгээр нь Левийн хөвгүүд кохатчуудын ургийнхны Аароны үр удамд оногдсон юм. Учир нь эхний шавга тэдэнд дээр буусан билээ.
11 Ингэж тэд Иудагийн уулархаг нутагт дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн юм) эргэн тойрон дахь бэлчээр нутгийнх нь хамт тэдэнд өгөв. Арба бол Анакийн өвөг эцэг юм.
12 Гэхдээ хотын эргэн тойронд байх тариалангийн талбай болон тосгодуудыг нь тэд Иефуннегийн хүү Калебт эзэмшил болгон өглөө.
13 Тийнхүү тахилч Аароны хөвгүүдэд тэд хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Хеброн Либнаг болон бэлчээрүүдийнх нь хамт,
14 мөн Иаттир, Ештемоа
15 Холон, Дебир,
16 Аин, Иутта, Бет-шемеш зэргийг бэлчээр нутагтай нь хамт нийт есөн хотыг дээрх хоёр овгоос өгөв.
17 Бениамин овгоос Гибеон, Геба,
18 Анатот, Алмон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв.
19 Аароны хөвгүүд болох тахилч нарын бүх хотууд гэвэл бэлчээр нутгуудынхаа хамт арван гурван хот байлаа.
20 Дараа нь Кохатын хөвгүүдийн ургуудын левичүүдэд буюу Кохатын үлдсэн хөвгүүдэд Ефраим овгоос хотуудыг хуваарилан өгөв.
21 Ефраимын уулархаг нутаг дахь хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Шехем болон Гезерийг бэлчээр нутагтай нь хамт,
22 мөн Кибзаим, Бет-хорон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг тэдэнд өгөв.
23 Дан овгоос Елтеке, Гиббетон,
24 Аиалон, Гат-риммон зэрэг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгчээ.
25 Манассегийн хагас овгоос Таанах болон Гатриммоныг бэлчээр нутгийнх нь хамт энэ хоёр хотыг тэдэнд хуваарилан өгөв.
26 Кохатын үлдсэн хөвгүүдэд өгсөн бүх хотууд бэлчээр нутгуудынхаа хамт нийтдээ арав байлаа.
27 Мөн левичүүдийн ургуудын нэг болох Гершоны хөвгүүдэд тэд Манассегийн хагас овгоос хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Башан дахь Голаныг болон Бе-ештера зэргийг тэдгээрийн бэлчээр нутгийнх нь хамт энэ хоёр хотыг өгөв.
28 Иссахар овгоос тэд Кишион, Даберат,
29 Иармут, Ен-ганним зэргийг бэлчээр нутгуудтай нь хамт энэ дөрвөн хотыг өглөө.
30 Ашер овгоос тэд Мишалыг мөн Абдоныг түүний бэлчээр нутгийнх нь хамт,
31 Хелкат, Рехоб зэргийг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг тэдэнд өгөв.
32 Нафталийн овгоос хүн алсан хэрэгтний хоргодох хот Галил дахь Кедеш мөн Хаммот-дор, Картан зэрэг гурван хотыг бэлчээр нутагтай нь хамт өгөв.
33 Гершончуудын ургуудын дагуу бүх хот гэвэл бэлчээр нутгийнхаа хамт арван гурав байлаа.
34 Мерарийн хөвгүүдийн ургуудад буюу үлдсэн левичүүдэд тэд Зебулун овгоос Иокнеам, Карта,
35 Димна, Нахалал зэргийг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг өгөв.
36 Реубен овгоос тэд Безер, Иахаз,
37 Кедемот болон Мефаатыг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг өгөв.
38 Гад овгоос тэд, хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот Гилеад дахь Рамотыг мөн Маханаим зэргийг бэлчээр нутгийнх нь хамт,
39 Хешбон, Иазер зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв.
40 Эдгээр бүгд нь левичүүдийн ургуудын үлдэгдэл болох Мерарийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу хуваарилсан хотууд байсан бөгөөд нийт арван хоёр хот байлаа.
41 Израилийн хөвгүүдийн эзэмшлийн дундах левичүүдийн хотууд бүгд дөчин найман хот бэлчээр нутгийнхаа хамт байв.
42 Эдгээр бүх хотууд тус бүр эргэн тойрондоо бэлчээр нутагтай байв. Бүх хотууд нь адил байв.
43 Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав.
44 Мөн тэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд тэдний дайснуудын хэн нь ч тэдний өмнө сөрж зогсоогүй. ЭЗЭН бүх дайснуудыг нь тэдний гарт өгөв.
45 Израилийн гэрт ЭЗЭНий өгсөн сайн амлалтуудын нэг нь ч бүтэлгүйгээр өнгөрөөгүй бөгөөд бүгд биелэв.



[Өмнөх]                [Дараах]

Иошуа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]