1 Коринт [16]

1 Ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг өгсөнчлөн та нар тийнхүү үйлд.
2 Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн болгон бололцоогоороо цааш нь хийж хадгал.
3 Би очоод та нарын зөвшөөрсөн хүмүүсээр бэлгийг тань хүргүүлэхээр захианы хамт Иерусалим уруу илгээнэ.
4 Хэрэв би бас явах нь зохистой бол тэд надтай хамт явна биз.
5 Гэхдээ би Македони ороод, дараа нь та нар уруу очно. Учир нь би Македониор дамжин явах юм.
6 Би хаашаа ч явахаар болсон та нараар туслуулахын тулд та нарын хамт хэсэг байж, эсвэл бүр өвөлжиж ч магадгүй.
7 Учир нь энэ удаа зүгээр л дайран өнгөрөхдөө би та нартай уулзахыг хүсэхгүй байна. Хэрэв Эзэн зөвшөөрвөл хэсэг хугацаанд та нарын хамт байна гэдэгтээ би найдаж байгаа.
8 Гэвч би Ефес хотод Пентекостын өдөр хүртэл байх болно.
9 Учир нь миний өмнө үлэмж том, үр нөлөөтэй хаалга нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа.
10 Хэрэв Тимот очвол, тэр айж түгшилгүйгээр та нартай хамт байг. Түүнийг харж хандаж байгаарай. Учир нь тэр над шиг Эзэний ажил хийж байгаа.
11 Тиймээс хэн ч түүнийг басамжилж болохгүй. Харин түүнийг аян замд нь амар тайвнаар гаргаж өгөөрэй. Тэр над уруу ирэг. Учир нь би ах дүүсийн хамт түүнийг хүлээж байна.
12 Бидний ах Аполын тухайд гэвэл түүнийг ах дүүсийн хамт та нар уруу очихыг би ихэд хүсэмжлэн ятгасан. Харин тэр одоохондоо очих хүсэлгүй байгаа, харин боломж гармагц та нар уруу очих болно.
13 Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс. Эр хүн шиг бай. Хүчтэй байгтун.
14 Та нарын үйлдэл бүхэн чинь хайр дотор хийгдэг.
15 Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.
16 Тийм хүмүүст болон хамтран ажиллагч, хөдөлмөрлөгч хүн бүрд та нар бас захирагдаж байгаарай.
17 Стефана, Фортунат болон Ахайк нарыг ирсэнд би баярладаг. Яагаад гэвэл тэд та нарын дутууг нөхсөн билээ.
18 Учир нь тэд миний болон та нарын сүнсийг тэнхрүүлсэн юм. Иймд тийм хүмүүсийг хүлээн зөвшөөр.
19 Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Приска нар өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт Эзэн дотор халуун мэнд хүргэж байна.
20 Бүх ах дүүс та нарт мэнд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэнд хүргэ.
21 Паул би өөрийн гараар энэхүү мэндчилгээг бичлээ.
22 Хэрэв хэн нэг нь Эзэнийг үл хайрлавал тэр хүн хараагдаг. Мараната.
23 Эзэн Есүсийн нигүүлсэл та нарын хамт байх болтугай.
24 Миний хайр Христ Есүсийн дотор та бүгдтэй хамт байх болтугай.



[Өмнөх]                [Дараах]



1 Коринт [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]