2 Хоёр дахь удаагаа дэргэд чинь байхдаа сануулж хэлсэнчлэн, эдүгээ би хол байхдаа урьд нь нүгэл үйлдсэн болон бусад бүх хүмүүст урьдчилан хэлж байна. Хэрэв би дахиж очвол та нарыг өршөөхгүй.
3 Та нар миний дотор Христ ярьдаг эсэхийг батлах баталгааг эрж байна. Тэр та нарын хувьд мөхөс бус, харин та нарын дотор хүчтэй юм.
4 Учир нь Тэр мөхөс байдлаас болж цовдлогдсон боловч Бурханы хүчээр амьд байна. Бид мөн Түүний дотор мөхөс боловч та нарт хандсан Бурханы хүчээр Түүний хамт амьд байх болно.
5 Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа унадаггүй л юм бол....
6 Харин бид шалгалтандаа унадаггүйг та нар мэдэх болно гэдэгт би итгэж байна.
7 Та нар бузар мууг бүү үйлдээсэй гэж Бурханд бид залбирдаг. Бид сайшаагдсан гэж санагдахын тулд бус, харин бид хэдий сайшаагдаагүй мэт санагдсан ч гэсэн та нар сайныг үйлдэхийн тулд залбирдаг юм.
8 Бид үнэний эсрэг юу ч хийж чадахгүй. Харин үнэний төлөө юу ч хийж чадна.
9 Бид мөхөс, та нар хүчтэй байхад л бид баярладаг. Та нар төгс төгөлдөр болоосой гэж бид бас залбирдаг.
10 Тийм учраас та нарын дэргэд байхдаа, нураахын тулд бус, байгуулахын тулд Эзэний надад өгсөн эрх мэдлийн дагуу ширүүн дориунаар хандахгүй гэсэндээ энэ бүхнийг би хол байхдаа бичиж байгаа юм.
11 Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Өөрсдийгөө төгөлдөржүүл. Ятгалгыг ав. Адил санаатай байж, амар тайван амьдрагтун. Хайрын ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.
12 Ариун үнсэлтээр харилцан мэндчилээрэй. Ариун хүмүүс бүгд та нартай мэндчилж байна.
13 Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай.
[Өмнөх] |                  | [Дараах] |