Нехемиа [10]

1 Тамгалсан бичгэн дээр эдгээр нэрс байв. Үүнд: Хакалиагийн хүү захирагч Нехемиа, Зедекиа,
2 Сераиа, Азариа, Иеремиа,
3 Пашхур, Амариа, Малхиа,
4 Хаттуш, Шебаниа, Маллух,
5 Харим, Меремот, Обадиа,
6 Даниел, Гиннетон, Барух,
7 Мешуллам, Абиа, Миамин,
8 Маазиа, Билгаи, Шемаиа. Эдгээр нь тахилч нар байв.
9 Левичүүд болох Азаниагийн хүү Иешуа, Хенададын хөвгүүдийн Биннуи, Кадмиел,
10 мөн тэдний ах дүүс Шебаниа, Ходиа, Келита, Пелаиа, Ханан,
11 Мика, Рехоб, Хашабиа,
12 Заккур, Шеребиа, Шебаниа,
13 Ходиа, Бани, Бенину.
14 Ард түмний удирдагчид болох Парош, Пахат-моаб, Елам, Затту, Бани,
15 Бунни, Азгад, Бебаи,
16 Адониа, Бигваи, Адин,
17 Атер, Хезекиа, Аззур,
18 Ходиа, Хашум, Безаи,
19 Хариф, Анатот, Небаи,
20 Магпиаш, Мешуллам, Хезир,
21 Мешезабел, Задок, Иаддуа,
22 Пелатиа, Ханан, Анаиа,
23 Хошеа, Хананиа, Хасшуб,
24 Халлохеш, Пилха, Шобек,
25 Рехум, Хашабна, Маасеиа
26 Ахиа, Ханан, Анан,
27 Маллух, Харим, Баана.
28 Үлдсэн хүмүүс болох тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, сүмийн үйлчлэгчид болон Бурханы хуулийг дагахаар өөрсдийгөө тэр газрын хүмүүсээс тусгаарласан бүх хүмүүс, тэдний эхнэрүүд, тэдний хөвгүүд ба охид, мэдлэгтэй ба ойлголттой бүхэн
29 өөрсдийнхөө садан төрөлтэй, сурвалжтануудтайгаа нийлж хараан тангарагласан нь "Бид Бурханы зарц Мосегээр өгөгдсөн Бурханы хуулийг дагаж, мөн бидний Эзэн БУРХАНы бүх тушаал, зарлиг, тогтоолыг сахин биелүүлье.
30 Мөн бид охидоо энэ газрын хүмүүст өгөхгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ авахгүй.
31 Амралтын өдөр бараа, эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид амралтын өдөр, эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилийн ургацаас болон аливаа өрийг нэхэмжлэхээс татгалзана.
32 Бид мөн өөрсдийн Бурханы өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсдөдөө хүлээж байна.
33 Энэ нь ил тавих талх, байнгын идээн өргөл, байнгын шатаалт тахил, амралтын өдрүүдийн, шинэ сарын товлосон үеүдэд ариун зүйлсэд болон Израилийн эвлэрүүллийг хийхээр нүглийн төлөөх тахилд зориулан, мөн бидний Бурханы өргөөний бүх ажлын тулд юм.
34 Түүнчлэн тахилч нар, левичүүд болон хүмүүсийн дунд бид түлээний хангамжийн төлөө шавга хаяж шодов. Энэ нь бидний эцгүүдийн бүлүүдийн дагуу Бурханыхаа өргөө уруу түүнийг аваачиж, хуульд бичигдсэнчлэн жил бүр тогтоосон цагт бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаахын тулд
35 бөгөөд тэд жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон мод бүрийн бүх анхны үр жимснүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрахын тулд юм.
36 Мөн хуульд бичигдсэнчлэн бидний Бурханы өргөөнд үйлчилж буй тахилч нарт зориулан, хуульд бичигдсэнчлэн хөвгүүдийнхээ ууганыг, малын ууганыг, бод малын болон бог малын анхны төлийг Бурханы өргөө уруу аваачихын тулд юм.
37 Бид мөн зуурсан гурилынхаа дээжийг, өөрсдийн хандивыг, мод бүрийн үр жимсийг, шинэ дарс ба тосыг Бурханы өргөөний өрөөнүүдэд тахилч нарт хүргэж өгөх ба левичүүдэд газрынхаа аравны нэгийг өгнө. Учир нь левичүүд бол бүх тосгодоос аравны нэгийг авах хүмүүс юм.
38 Левичүүд аравны нэгийг хүлээж авах үед Аароны хүү болох тахилч нь левичүүдтэй хамт байх ба левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурханы өргөө уруу, агуулахын өрөөнүүд уруу аваачих ёстой.
39 Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэдгээр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл болон үйлчилж буй тахилч нар, хаалгачид, дуучид буй. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй."



[Өмнөх]                [Дараах]


Нехемиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13]