1 Тэгээд тэргүүн тахилч Елиашиб өөрийн ах дүү тахилч нарын хамт босоцгоон, Хонины хаалгыг барив. Тэд түүнийг ариусган, хаалгуудыг нь байрлуулав. Тэд Зуутын Цамхаг хүртэлх хэрэм болон Хананелын Цамхгийг ариусгав.
2 Түүний хажууд Иерихогийн хүмүүс, тэдний хажууд Имрийн хүү Заккур барьж байв.
3 Хассенаахын хөвгүүд Загасны Хаалгыг барив. Тэд үүний яс модыг тавьж дааман хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.
4 Тэдний хажууд Хаккозын хүү Уриагийн хүү Меремот засвар хийв. Түүний хажууд Мешезабелын хүү Берехиагийн хүү Мешуллам засвар хийв. Түүний хажууд мөн Баанагийн хүү Задок засвар хийв.
5 Түүгээр ч барахгүй, түүний зэргэлдээ текоичууд засвар хийсэн ажээ. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг тэтгээгүй.
6 Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин хаалгыг засав. Тэд үүний яс модыг тавьж хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.
7 Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронотит хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх мужийн захирагчийн албан ёсны суудлын төлөө засвар хийв.
8 Түүний хажууд алтны дархчуудын нэг болох Хархаиагийн хүү Уззиел засвар хийв. Түүний хажууд сүрчиг хийгчдийн нэг болох Хананиа засвар хийсэн. Тэд Иерусалимыг Өргөн Хана хүртэл сэргээн босгов.
9 Тэдний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв.
10 Тэдний хажууд Харумафын хүү Иедаиа өөрийн гэрийн харалдаа засвар хийв. Түүний хажууд Хашабнеиагийн хүү Хаттуш засвар хийв.
11 Харимын хүү Малхиа, Пахат-моабын хүү Хасшуб нар өөр хэсгийг болон Зуухнуудын Цамхгийг засав.
12 Түүний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Халлохешийн хүү Шаллум өөрийн охидтойгоо засвар хийв.
13 Ханун болон Заноагийн оршин суугчид Хөндийн Хаалгыг засав. Тэд үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан ба Хаягдлын Хаалга хүртэл нэг мянган тохой хэрмийг засварлав.
14 Бет-хакхеремын дүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдлын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.
15 Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум нь Оргилуурын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, бүрээд, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан. Хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.
16 Түүний дараа Бет-зурын хагас дүүргийн захирагч, Азбукийн хүү Нехемиа нь Давидын булшны харалдаах хүртэл, хиймэл цөөрөм, хүчит эрсийн байшин хүртэл засвар хийв.
17 Түүний дараа Банийн хүү Рехумын дор левичүүд засвар хийв. Түүний хажууд Кеилагийн хагас дүүргийн захирагч Хашабиа өөрийн дүүрэгтээ засвар хийв.
18 Түүний дараа Кеилагийн нөгөө хагас дүүргийн захирагч, Хенададын хүү Бавваин дор ах дүү нар нь засвар хийв.
19 Түүний хажууд Мизпагийн захирагч, Иешуагийн хүү Езер нь Англе дахь зэвсгийн агуулахын өгсүүрийн өмнө талд өөр нэг хэсгийг засварлав.
20 Түүний дараа Англегаас тэргүүн тахилч Елиашибын байшингийн үүд хүртэлх өөр нэг хэсгийг Заббаин хүү Барух чармайн засварлав.
21 Түүний дараа Хаккозын хүү Уриагийн хүү Меремот нь Елиашибын байшингийн үүднээс байшингийн эцэс хүртэл өөр нэг хэсгийг засварлав.
22 Түүний дараа хөндийн хүмүүс болох тахилч нар засвар хийв.
23 Тэдний дараа Бениамин ба Хасшуб нар өөрсдийн байшингийн өмнө талд засвар хийв. Тэдний дараа Ананиагийн хүү Маасеиагийн хүү Азариа өөрийн байшингийн хажууд засвар хийв.
24 Түүний дараа Хенададын хүү Биннуи нь Азариагийн байшингаас Англе ба булан хүртэл өөр нэг хэсгийг засварлав.
25 Узаин хүү Палал харуулын талбайн дэргэдэх хааны дээд байшингаас цухуйсан цамхаг ба Англегийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Парошийн хүү Педаиа засвар хийв.
26 Офелд амьдрагч сүмийн үйлчлэгчид Усны Хаалганы өмнө талаас зүүн тийш цухуйсан цамхаг хүртэл засвар хийв.
27 Түүний дараа текоичууд цухуйсан их цамхгийн өмнө хэсэг ба Офелын хэрэм хүртэлх өөр нэг хэсэгт засвар хийв.
28 Морин Хаалган дээр тахилч бүр өөрийн байшингийн өмнө талыг засварлав.
29 Тэдний дараа Иммерийн хүү Задок өөрийн байшингийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Зүүн Хаалганы харуул, Шеканиагийн хүү Шемаиа засвар хийв.
30 Түүний дараа Шелемиагийн хүү Хананиа ба Залафын зургаа дахь хүү Ханун нар өөр нэг хэсгийг засварлав. Түүний дараа Берехиагийн хүү Мешуллам өөрийн сууцныхаа өмнөх хэсгийг засварлав.
31 Түүний дараа алтны дархчуудын нэг Малхиа нь сүмийн үйлчлэгчдийн ба худалдаачдын байшин хүртэл, Хяналтын Хаалганы өмнө тал ба булангийн дээд өрөөг хүртэл засвар хийв.
32 Булангийн дээд өрөө ба Хонины Хаалганы хооронд алтны дархчууд ба худалдаачид засвар хийв.
[Өмнөх] |                  | [Дараах] |