[НАХУМ текст] |
НАХУМ - Ниневед удахгүй ирэх шийтгэлийн талаар
Сэргэлт түр зуур л үргэлжилсэн Ниневегийн байдал энд өөр болсон юм. Ионагаас хойш бараг зуун жилийн дараа тэдний гэм нүгэл хэрээс хэтэрсэн байна. Ниневе бол Ассирын сүр жавхлант хүчирхэг нийслэл байсан бөгөөд энэ бүхэн хэрхэн нураагдаж, шатах тухай Нахум тодорхой бичсэн юм. Хүн хичнээн өөрийгөө ямар ч байдлаар хамгаалж бэхлэлт босгосон Бурханы шийтгэлээс зугтааж чадахгүй. Цорын ганц зугтах арга зам бол Бурханаас биш Бурхан руу зугтаж, түүнтэй аль болох ойр дотно харилцаатай болох явдал билээ.