Эхлэл [10]

1 Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын үр удам нь ийм ажээ. Үер болсноос хойш тэд хөвгүүд төрүүлэв.
2 Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар болой.
3 Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма болой.
4 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой.
5 Тэднээс өөр өөрсдийн хэл яриа, өөрсдийн ургуудын дагуу улс үндэстнээрээ тус тус далайн эрэг орчмын газар нутгаар оршин сууж байжээ.
6 Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар болой.
7 Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар болой. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар болой.
8 Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ.
9 Тэрээр ЭЗЭНий өмнө хүч чадалтай анчин байв. Тиймээс "ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг" гэсэн яриа бий болжээ.
10 Түүний хаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ.
11 Тэрээр тэр нутгаасаа Ассирид хүрч очоод, Ниневе, Рехобот-Ир болон Калаг байгуулж,
12 Ниневе болон Кала хоёрын хоорондох Ресен хэмээх их хотыг байгуулжээ.
13 Мизраим нь лудчууд, анамчууд, лехабчууд, нафтухчууд,
14 патрусчууд, каслучууд (тэднээс филистчүүд нь гарчээ), кафторчуудын эцэг болов.
15 Канаан нь ууган хүү Сидон болон Хетийг төрүүлж,
16 мөн иебусчууд, аморичууд, гиргашчууд,
17 хивичүүд, аркичууд, синчүүд,
18 арвадчууд, земарчууд, хаматчуудын өвөг дээдсийг төрүүлжээ. Түүний дараа Канааны ургууд өргөнөөр тархав.
19 Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл, бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.
20 Тэдгээр нь ургууд, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэс угсаагаараа Хамын үр удмынхан болой.
21 Шем нь Еберийн бүх үр удмын өвөг болон Иафетын ах бөгөөд түүнд ч мөн хүүхдүүд төржээ.
22 Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар болой.
23 Арамын хөвгүүд нь Уз, Хул, Гетер, Маш нар болой.
24 Арпахшад нь Шелаг төрүүлж, Шела нь Еберийг төрүүлжээ.
25 Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Пелегийн дүүгийн нэр нь Иоктан болой.
26 Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера,
27 Хадорам, Узал, Дикла,
28 Обал, Абимаел, Шеба,
29 Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд тэд цөм Иоктаны хөвгүүд болой.
30 Тэдний оршин суух газар нь Мешагаас эхлээд Сефар хүрэх замын зүүн талын уулс болно.
31 Тэдгээр нь ургуудаараа, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэстнээрээ Шемийн үр удмынхан болой.
32 Тэдний угийн бичгүүдийнх нь дагуу улс үндэстнээрээ Ноагийн ургууд юм. Эднээс үер болсноос хойш газар дэлхий дээр үндэстнүүд тархжээ.



[Өмнөх]                [Дараах]



Эхлэл [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50]