Эхлэл [5]

1 Адамын удам угсааныхны түүх нь ийм ажгуу. Бурхан хүнийг бүтээхдээ Бурханы дүр төрхөөр
2 эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээжээ. Тэдний бүтээгдсэн өдөр Бурхан тэдэнд ерөөл хайрлан, тэднийг хүн хэмээн нэрлэжээ.
3 Адам зуун гучин жил насалж, өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет хэмээн нэрлэв.
4 Адам Сетийг төрснөөс хойш найман зуун жил амьдарч, бас үр хүүхдүүдтэй болжээ.
5 Адам есөн зуун гучин жил наслаад үхэв.
6 Сет зуун таван настайдаа Еношийг төрүүлжээ.
7 Еношийг төрүүлснээс хойш Сет найман зуун долоон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
8 Сет есөн зуун арван хоёр жил наслаад үхэв.
9 Енош ерэн настайдаа Кенаныг төрүүлжээ.
10 Кенаныг төрүүлснээс хойш Енош найман зуун арван таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
11 Енош есөн зуун таван жил наслаад үхэв.
12 Кенан далан настайдаа Махалалелыг төрүүлжээ.
13 Кенан Махалалелыг төрүүлснээс хойш найман зуун дөчин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.
14 Кенан есөн зуун арван жил наслаад үхжээ.
15 Махалалел жаран таван настайдаа Иаредыг төрүүлжээ.
16 Махалалел Иаредыг төрүүлснээс хойш найман зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.
17 Махалалел найман зуун ерэн тав наслаад үхжээ.
18 Иаред зуун жаран хоёр настайдаа Енохыг төрүүлжээ.
19 Иаред Енохыг төрүүлснээс хойш найман зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.
20 Иаред есөн зуун жаран хоёр наслаад үхжээ.
21 Енох жаран таван настайдаа Метуселаг төрүүлжээ.
22 Метуселаг төрүүлснээс хойш Енох гурван зуун жил Бурхантай хамт явж, үр хүүхдүүдтэй болжээ.
23 Енох гурван зуун жаран тав наслав.
24 Енох Бурхантай хамт явж байсан ба Бурхан түүнийг авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй.
25 Метусела зуун наян долоон настайдаа Ламехыг төрүүлжээ.
26 Ламехыг төрүүлснээс хойш Метусела долоон зуун наян хоёр жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
27 Метусела есөн зуун жаран ес наслаад үхэв.
28 Ламех зуун наян хоёр настайдаа хүү төрүүлжээ.
29 Ламех түүнийг Ноа гэж нэрлээд "ЭЗЭНий хараасан газар шороог хагалах хүнд хүчир ажил болон гарын маань хүнд хөдөлмөрөөс энэ хүү биднийг амраана" гэж хэлжээ.
30 Ноаг төрүүлснээс хойш Ламех таван зуун ерэн таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
31 Ламех долоон зуун далан долоо наслаад үхэв.
32 Ноа таван зуун нас насалсны дараа Шем, Хам, Иафетыг төрүүлжээ.



[Өмнөх]                [Дараах]



Эхлэл [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50]