Шастирын Дэд [19]

1 Тэгээд Иудагийн хаан Иехошафат Иерусалим дахь өөрийн гэртээ эсэн мэнд буцаж ирэв.
2 Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд
-Та харгис муу хүмүүст туслан, ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрласнаараа ЭЗЭНээс ирэх уур хилэнг өөр дээрээ буулгах гэж үү?
3 Гэвч танд зарим сайн зүйлс бий, учир нь та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан юм гэв.
4 Ингээд Иехошафат Иерусалимд амьдран, Беершебагаас Ефраимын уулархаг нутаг хүртэлх ард түмний дундуур дахин явж, тэднийг эцэг өвгөдийнх нь Бурхан болох ЭЗЭН уруу буцаан авчирсан.
5 Тэрээр газар нутагт, Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад буюу хот тус бүрд шүүгчдийг томилов.
6 Тэрээр шүүгчдэд хандан
-Юу хийж байгаагаа эргэцүүлэгтүн. Учир нь та нар хүний төлөө бус, харин шүүхийн шийдвэр гаргаж байхад чинь та нартай хамт байдаг ЭЗЭНий төлөө шүүдэг билээ.
7 Тийм учраас ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭН зөв шударга бус болон ялгаварлах байдал, хээл хахууль авах явдалд оролцохгүй юм хэмээв.
8 Мөн Иерусалимд Иехошафат зарим левичүүд, тахилч нар болон Израилийн эцгүүдийн бүлүүдийн зарим тэргүүлэгчдийг ЭЗЭНий шүүлтийн төлөө бөгөөд Иерусалимын оршин суугчдын дундах маргаануудыг шийдвэрлүүлэхээр томилов.
9 Тэгээд тэр тэдэнд даалган,
-Та нар ЭЗЭНээс эмээх сэтгэл дотор, итгэлтэйгээр, мөн чин зүрх сэтгэлээр үүнийг үйлдэгтүн.
10 Өөрийн хотууддаа амьдардаг та нарын ах дүүсээс цус цусны хоорондох, хууль, тушаал, зарлиг болон тогтоолын дундах ямар нэгэн маргаан та нарт ирвэл, тэд ЭЗЭНий өмнө гэм буруугүй байж, та нарын дээр болон ах дүүсийн чинь дээр уур хилэн буухгүйн тулд та нар тэдэнд анхааруулах ёстой. Та нар ийнхүү үйлдэх ёстой бөгөөд та нар гэм буруугүй байх болно.
11 Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд ахлах тахилч Амариа та нарыг захирч, хаанд хамаатай бүхэнд Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа та нарыг захирах болно. Мөн левичүүд та нарын өмнөх түшмэд байх болно. Шийдэмгий үйлдэгтүн. ЭЗЭН цэх шулуун хүнтэй хамт байх болтугай гэв.



[Өмнөх]                [Дараах]

Шастирын Дэд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36]