Естер [5]

1 Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны дотоод ордонд хааны өрөөнүүдийн өмнө зогсоход ордны үүдний өөдөөс харсан өрөөндөө хааны сэнтийндээ хаан залран байв.
2 Хаан Естер хатныг ордон дотор зогсож байгааг харсанд Естер хааны тааллыг олж, хаан Естер уруу гартаа барьсан очирт алтан таягаа сунгав. Тэгэхэд Естер ойртон очиж, очирт таягийн үзүүрт хүрэв.
3 Тэгээд хаан түүнд
— Хатан Естер чамайг юу зовоов? Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан чамд өгөгдөх болно гэв.
4 Тэгэхэд Естер
— Хэрэв хаан таалах аваас, хаан болон Хаман энэ өдөр миний түүнд бэлтгэсэн найрт ирэгтүн гэж хэлэв.
5 Хаан
— Бид Естерийн хүслийн дагуу үйлдэхийн тулд Хаманыг түргэн авчир гэв. Тэгээд хаан болон Хаман Естерийн бэддсэн найртирэв.
6 Тэд найран дээр дарс ууж байх үед хаан Естерд — Чиний гуйлт юу вэ ? Чамд түүнийг чинь өгөх болно. Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан түүнийг гүйцэлдүүлэх болно гэж хэлэв.
7 Естер хариуд нь
— Миний гуйлт болон хүсэлт бол,
8 хэрэв би хааны тааллыг олсон бол, хэрэв хаан миний гуйлтыг гүйцэлдүүлж миний хүссэнийг хийхийг таалбал, хаан болон Хаман миний тэдэнд бэлдэх найрт ирэгтүн! Тэгээд маргааш би хааны хэлснийг хийнэ гэв.
9 Тэгээд Хаман тэр өдөр баяртай, өндөр сэтгэлтэй гарч явлаа. Харин Хаман хааны дааман хаалганы дэргэд Мордехаиг болон тэр түүний өмнө босохгүй, сүрдэн чичрэхгүй байгааг хараад Хаман Мордехаид уурлан хилэгнэв.
10 Гэсэн хэдий ч Хаман биеэ барьж, гэр өөдөө яван, найз нөхөд болон эхнэр Зерешээ дуудуулахаар илгээв.
11 Тэгээд Хаман тэдэнд өөрийн эд баялгийн сүр жавхланг хөвгүүдийнхээ өнөр олныг, мөн хаан түүнийг дөвийлгөсөн тохиолдол бүрийг түүнийг ноёд болон зарц нараас дээгүүр албанд дэвшүүлснийг өгүүлэв.
12 Хаман мөн
— Естер хатан хүртэл өөрийн бэлдсэн найртаа хаантай хамт надаас өөр хэнийг ч ирүүлээгүй, мөн маргааш ч бас тэр намайг хааны хамт урьсан.
13 Гэлээ ч би иудей хүн Мордехаиг хааны дааман хаалганы дэргэд суугааг харах бүр энэ бүхэн миний сэтгэлднийцэхгүй юм хэмээв.
14 Тэгтэл эхнэр Зереш болон бүх найз нар нь
— Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд өглөө нь Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас гуй. Тэгээд хаантай хамт найрт баяр хөөртэй оч! гэж хэлэхэд энэ зөвлөгөө Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.



[Өмнөх]                [Дараах]


Естер [1][2][3][4][5][6][7][8][9][10]