2 Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа.
3 Дөрвөн хүн нэгэн саа өвчтөнийг Түүн уруу авч иржээ.
4 Цугласан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, нүх гаргаад, саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь доош буулгав.
5 Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд
-Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв.
6 Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо
7 -Энэ хүн яаж ингэж ярина вэ? Бурханыг тэр доромжилж байна. Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход
8 тэр даруй Есүс Өөрийн сүнсээр тэдний бодлыг мэдээд тэдэнд
-Яагаад та нар зүрхэндээ тийм юм бодно вэ?
9 Саа өвчтэй хүнд "Нүгэл чинь уучлагдсан" гэж хэлэх, эсвэл "Бос, дэвсгэрээ аваад яв" гэж хэлэхийн аль нь амархан бэ?
10 Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтэй хүнд
11 -Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд
12 мөнөөх хүн босож, тэр даруй дэвсгэрээ аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж,
-Үүнтэй адил зүйл бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршууллаа.
13 Тэр дахиад нуурын эргээр явав. Олон түмэн бүгд Түүн уруу ирэхэд, Тэр тэдэнд сургаал заалаа.
14 Дэргэдүүр нь өнгөрөнгөө, Алфайн хүү Левиг татварын газар сууж байхыг Есүс хараад, түүнд
-Намайг дага гэж айлдсанд тэр босож, Түүнийг дагалаа.
15 Түүний гэрт нь Есүс тухлан сууж байжээ. Олон татвар хураагчид ба нүгэлтнүүд Есүс болоод шавь нарынх нь хамт хооллон сууцгаалаа. Учир нь Түүнийг дагаж байсан хүмүүс олон байсан аж.
16 Фарисайчуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллон байгааг хараад, шавь нарт нь
-Яагаад Тэр татвар хураагч болон нүгэлтнүүдийн хамт ууж, идэж байдаг билээ? гэв.
17 Үүнийг сонсоод, Есүс тэдэнд
-Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүмүүсийг биш, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.
18 Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Тэд ирж, Түүнд
-Яагаад Иоханы шавь нар болон фарисайчуудын шавь нар мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэхэд
19 Есүс тэдэнд
-Хүргэний бараа бологчид нь шинэ хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьдаггүй. Тийм биш гэж үү? Шинэ хүргэнтэйгээ хамт л байвал тэд мацаг барьж болохгүй.
20 Харин шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина.
21 Хэн ч хуучин дээлийг агчаагүй даавууны өөдсөөр нөхөхгүй. Тэгвэл шинэ нөхөөс хуучин дээлийг таталдуулж бүр ихээр урна.
22 Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг сад тавина. Тэгээд дарс ч үгүй, тулам ч үгүй хоцорно. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийдэг гэлээ.
23 Тэрээр Амралтын өдөр тариан талбай дундуур дайран өнгөрч байлаа. Шавь нар нь замдаа тариан түрүүг шувтран явж байв.
24 Фарисайчууд Түүнд
-Нааш хараач. Яагаад тэд Амралтын өдөр хууль бус зүйл хийнэ вэ? гэж асуусанд,
25 Есүс тэдэнд
-Идэх юм байхгүй, өлссөнөөсөө болж Давид болон түүнийг дагалдан явагсад нь юу хийснийг та нар ер уншаагүй гэж үү?
26 Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы гэрт ороод, тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхыг идсэн төдийгүй, бас хамт байсан хүмүүстээ өгсөн шүү дээ гээд,
27 Тэр тэдэнд бас
-Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр нь хүний төлөө бий болсон.
28 Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэж айлдав.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]