Левит [10]

1 Аароны хөвгүүд болох Надаб, Абиху нар өөрсдийн бойпоруудыг авч, түүн дотор гал хийгээд дээр нь утлагыг тавьж ЭЗЭНий өмнө Түүний тэдэнд тушаагаагүй ёс бус галыг өргөв.
2 ЭЗЭНий оршихуйгаас гал гарч ирэн, тэднийг устгалаа. Тэд ЭЗЭНий өмнө нас барав.
3 Тэгтэл Мосе Ааронд
-Энэ нь ЭЗЭНий
"Надад ойртон ирэгсдээр Би ариун хэмээн үзэгдэж,
бүх ард олны өмнө Би хүндлэгдэн дээдлэгдэх болно"
4 Мосе нь бас Аароны авга ах Уззиелийн хөвгүүд болох Мишаел, Елзафан нарыг дуудаж, тэдэнд
-Урагш гарч ирэн, өөрсдийн хамаатнуудыг ариун газрын өмнөөс хуарангийн гадна аваач гэлээ.
5 Тиймээс тэд урагш гарч ирэн тэднийг дээлтэй нь Мосегийн хэлснээр хуарангийн гадна аваачив.
6 Тэгээд Мосе нь Ааронд болон түүний хөвгүүд болох Елеазар, Итамар нарт
-Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд бүх цуглааны эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын хамаатнууд болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНээр шатаагдсан хүмүүсийн хойноос уйлан гашуудаг.
7 Та нар хурлын майхны үүднээс ч гадагш гарч болохгүй. Эс бөгөөс та нар үхнэ. Учир нь ЭЗЭНий тосолгооны тос нь та нар дээр байгаа гэлээ. Тиймээс тэд Мосегийн үгийн дагуу үйлдэв.
8 Тэгтэл ЭЗЭН Ааронд айлдан
9 -Чи болон чамтай хамт байдаг хөвгүүд чинь ч үхэхгүйн тулд хурлын майханд ирэхдээ дарсыг ч, архийг ч бүү уугтун. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх зарлиг бөгөөд
10 ариуныг жирийнээс, бузрыг цэврээс ялгуулахын тулд,
11 бас Израилийн хөвгүүдэд Мосегээр дамжуулан ЭЗЭНий айлдсан бүх зарлигуудыг тэдэнд сургахын тулд юм гэлээ.
12 Тэгээд Мосе нь Аарон болон түүний амьд үлдсэн хөвгүүд болох Елеазар Итамар нартай ярин
-ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг исгэгдээгүйгээр нь тахилын ширээний хажууд идтүгэй. Учир нь энэ бол хамгийн ариун юм.
13 Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс чиний болон хөвгүүдийн чинь хувь учраас та нар үүнийг ариун газарт иднэ. Учир нь надад ингэж тушаасан юм.
14 Гэхдээ чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь даллах өргөлийн өвчүү, хандивын гуяыг цэвэр газарт идэж болно. Учир нь тэдгээр нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс, чиний болон хөвгүүдийн чинь хувь болон өгөгдсөн юм.
15 Тэд өргөн өргөгдсөн гуя, даллан өргөгдсөн өвчүүг галаар өргөх өөхний хэсгүүдийн өргөлүүдтэй хамт авчирч, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон өргөнө. Ийнхүү энэ нь ЭЗЭНий тушаасан ёсоор чамд болон чамтай хамт байдаг хөвгүүдийн чинь улиран үргэлжлэх хувь болох юм гэлээ.
16 Харин Мосе нүглийн төлөөх тахилын ямааг сайтар эрэн хайв. Харагтун, тэр нь шатаагдсан байлаа. Тиймээс тэр Аароны амьд үлдсэн хөвгүүд болох Елеазар, Итамар нарт уурлан
17 -Та нар юунд нүглийн төлөөх тахилыг өнөөх ариун газарт идсэнгүй вэ? Учир нь энэ бол хамгийн ариун агаад Тэр түүнийг та нарт цуглааны гэмийг үүрүүлэхээр, тэдний төлөө эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийлгэхээр өгсөн болой.
18 Харагтун, түүний цус нь дотогш, ариун газрын дотор хараахан аваачигдаагүй байсан учраас миний тушаасан ёсоор та нар түүнийг ариун газарт заавал идэх ёстой байсан гэлээ.
19 Гэвч Аарон Мосед
-Харагтун. Тэд яг энэ өдөр ЭЗЭНий өмнө нүглийн төлөөх тахилаа болон шатаалт тахилаа авчирсан юм. Иймэрхүү зүйл надад ч тохиолддог. Хэрэв би өнөөдөр нүглийн төлөөх тахилыг идсэн бол энэ нь ЭЗЭНий мэлмийд таатай байх байсан гэж үү? гэлээ.
20 Үүнийг сонсоод, Мосед энэ нь таалагдав.



[Өмнөх]                [Дараах]



Левит [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27]