Ром [10]

1 Ах дүү нар аа, миний зүрх сэтгэлийн хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ.
2 Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш хэмээн би тэднийг гэрчилдэг.
3 Учир нь Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав.
4 Учир нь итгэдэг хүн бүрд зөвт байдлын төлөө Христ бол хуулийн төгсгөл мөн.
5 Учир нь хуулиас ирдэг зөвт байдлыг хэрэгжүүлдэг хүн тэрхүү зөвт байдлаар амьдарна гэж Мосе бичжээ.
6 Харин итгэлээс ирдэг зөвт байдал нь ийнхүү ярьдаг. "Зүрхэн дотроо "Хэн тэнгэрт гарах вэ?" гэж бүү хэл" (Энэ нь Христийг доош авчрахын тулд юм)
7 Эсвэл ""Хэн ёроолгүй гүнд буух вэ?" гэж бүү хэл". (Энэ нь Христийг үхэгсдээс босгохын тулд юм)
8 Харин энэ нь юу хэлдэг вэ? "Үг нь чамд ойр байна. Чиний аманд, чиний зүрх сэтгэлд бий" гэдэг. Энэ нь бидний тунхаглаж буй итгэлийн үг юм.
9 Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно.
10 Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ.
11 Учир нь Судар "Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй" гэдэг.
12 Иудей болон грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана.
13 Учир нь "Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно".
14 Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?
15 Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? "Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!" гэж бичигдсэн байдаг.
16 Харин тэд сайн мэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа "Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?" гэж хэлсэн.
17 Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг.
18 Гэвч би хэлье. Тэд хэзээ ч сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон.
"Тэдний дуу хоолой бүх газарт,
Тэдний үгс дэлхийн зах хязгаарт ч хүрсэн"
19 Гэвч би хэлье. Израиль үнэндээ мэдээгүй юу? Эхлээд Мосе
"Би үндэстэн биш хүмүүсээр та нарыг атаархуулж,
ухаангүй үндэстнээр уурлуулна"
20 Исаиа зоригтойгоор
"Намайг хайгаагүй хүмүүс Намайг олсон.
Намайг сураглаагүй хүмүүст Би илэрхий болсон"
21 Харин Израилийн талаар Тэр "Бүхэл өдөржин Би дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд гараа сунгасан" гэжээ.



[Өмнөх]                [Дараах]



Ром [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]