2 Учир нь гэрлэсэн эмэгтэй нөхрийгөө амьд байх үед нь нөхөртэйгөө хуулиар холбогддог. Харин хэрэв нөхөр нь нас барвал тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөх аж.
3 Тиймээс нөхрийгөө амьд байхад нь, тэр эмэгтэй өөр эртэй холбогдвол түүнийг завхай эм гэнэ. Харин хэрэв нөхөр нь нас барвал тэр эмэгтэй хуулиас чөлөөлөгдөнө. Ингэснээр тэрээр өөр эртэй холбогдсон ч тэр завхай эм биш юм.
4 Тийм учраас ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжуулан Хуульд үхсэн. Ингэснээр Бурханы төлөө бид үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та нар холбогдох юм.
5 Учир нь биднийг махан биеийн дотор байхад Хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан.
6 Харин бид юугаар хүлэгдсэн, түүндээ үхэн эдүгээ бид Хуулиас чөлөөлөгдсөн. Ингэснээр бид үсгийн хуучрал дотор биш, харин Сүнсний шинэлэг байдал дотор үйлчилдэг.
7 Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Бүү ийм байх болтугай! Гэхдээ Хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байх байсан. Учир нь хэрэв Хууль "Бүү шунахайр" гэж хэлээгүй байсан бол би шунахайрлыг мэдэхгүй байх байсан.
8 Харин нүгэл тушаалаар шалтаглаж миний дотор зүсэн бүрийн шунахайрлыг төрүүлсэн. Учир нь Хуулиас ангид бол нүгэл нь үхмэл юм.
9 Нэгэн цагт би Хуульгүйгээр амьдарч байв. Харин тушаал ирснээр нүгэл амьдарч, би үхсэн.
10 Аминд хүргэх байсан энэхүү тушаал нь үхэлд хүргэдгийг би мэдэв.
11 Учир нь нүгэл тушаалаар шалтаглаж намайг мэхэлсэн бөгөөд намайг тушаалаар алсан.
12 Тиймээс Хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөвт бөгөөд сайн юм.
13 Тиймд юу нь сайн, тэр нь надад үхлийн шалтгаан болсон уу? Бүү ийм байх болтугай! Харин юу нь сайн, түүгээр дамжуулан миний үхлийн шалтгаан болсноор нүгэл нь нүгэл гэж харагдахын тулд, тушаалаар дамжуулан нүгэл нь туйлын нүгэлт болохын тулд нүгэл нь үхэл болсон.
14 Учир нь Хууль бол сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махан биетэй бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан.
15 Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна.
16 Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийдэг юм бол, Хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм.
17 Харин эдүгээ цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг юм.
18 Учир нь миний дотор буюу миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй.
19 Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг.
20 Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг.
21 Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор бузар муу нь байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ.
22 Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг.
23 Гэвч миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна.
24 Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?
25 Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай. Иймд нэг талаар би өөрийн оюун ухаанаар Бурханы хуульд үйлчилдэг боловч, нөгөө талаар би өөрийн махан биеэрээ нүглийн хуульд үйлчилдэг.
[Өмнөх] |                  | [Дараах] |