Езекиел [15]

1 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,
2 -Хүний хүү, ойн моддын дундах мөчрийн модноос усан үзмийн мод юугаар илүү билээ?
3 Ямар нэгэн зүйл хийхээр түүнээс мод авч, эсвэл ямар нэгэн савыг өлгөх дэгээг хүмүүс түүнээс авч чадах уу?
4 Хэрвээ энэ нь түлээ болгогдон галд хаягдаж, гал түүний хоёр үзүүрийг шатааж, түүний дунд хэсэг нь нүүрс болсон бол, тэгвэл тэр нь ямар нэгэн юманд ашигтай байх уу?
5 Харагтун, тэр нь бүтэн байх зуур түүгээр юу ч хийдэггүй байтал, тэгэх тусмаа галд түүнийг шатааж, тэр нүүрс болбол, түүгээр ямар нэг юм хийж чадна гэж үү?
6 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Галд Миний түлээ болгон өгсөн, ойн моддын дундах усан үзмийн мод адил, тийнхүү Би Иерусалимын оршин суугчдыг өгсөн.
7 Би Өөрийн нүүрээ тэдний эсрэг хандуулав. Тэд галаас гарч ирсэн ч гал тэднийг шатаах болно. Би нүүрээ тэдний эсрэг хандуулсан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
8 Тийнхүү тэд итгэмжгүйгээр үйлдсэн тул Би газрыг хоосруулах болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.



[Өмнөх]                [Дараах]



Езекиел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48]