Езекиел [21]

1 ЭЗЭНий үг надад ирж,
2 -Хүний хүү, нүүрээ Иерусалимын зүг харуулж, ариун газруудын эсрэг өгүүлэн, Израилийн газрын эсрэг эш үзүүлэгтүн.
3 Израилийн газарт "ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би та нарын эсрэг байна. Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалж, та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг тасална.
4 Би та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг устгах учир Миний илд хуйнаасаа сугарч өмнөдөөс умард хүртэл бүх махан биеийн эсрэг явна.
5 Тийнхүү ЭЗЭН Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалсан гэдгийг бүх махан бие мэдэх болно. Илд дахин хуйндаа орохгүй"".
6 Харин хүний хүү чиний хувьд гэвэл, элэг эмтрэм, гашуун зовлонтойгоор гасал, тэдний нүдэн дээр гасал.
7 Тэд чамд "Юунд чи гасална вэ?" хэмээн өгүүлбэл, чи "Ирж буй мэдээний учир юм. Хамаг зүрх хайлж, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт хүчгүй болно. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд учрах болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна" гэв.
8 Дахиад ЭЗЭНий үг надад ирж,
9 "Хүний хүү эш үзүүл. "ЭЗЭН ийнхүү айлдаж байна" гэж өгүүл.
Илд, илд хурцлагдаж, өнгөлөгдсөн.
10 Аллага үйлдэхийн төлөө хурцлагдаж,
цахилгаан мэт гялбахын тулд өнгөлөгдөв.
11 Түүнийг гарт бариулахын тулд өнгөлүүлэхээр өгөгдсөн. Алуурчны гарт өгөгдөх илд хурцлагдаж, өнгөлөгдөв.
12 Хүний хүү хашхиран, хашхиран уйл. Учир нь тэр Миний ард түмний эсрэг, Израилийн бүх түшмэдийн эсрэг юм. Тэднийг Миний ард түмэнтэй хамт илдэнд өгсөн учраас гуяа цохь.
13 Учир нь энд сорилт буй. Жигшигч таяг ч хүртэл цаашид байхгүй байвал юу болох вэ?" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
14 "Тиймээс хүний хүү эш үзүүлэн алгаа таш. Аллагын илдийг гурав дахь удаагаа хоёр дахин том болго. Энэ бол тэднийг хүрээлсэн, агуу том аллагын илд юм.
15 Энэ нь тэдний зүрхнүүд хайлж, тэдний бүх дааман хаалган дээр олон хүмүүс унахын тулд юм. Надад гялалзсан илд өгөгдсөн. Өө! Үүнийг аянга мэт цохихоор бүтээж, алахад бэлэн болгож ирлэсэн.
16 Өөртөө хурцыг үзүүл, баруун тийш яв. Өөрийгөө байрлуул. Чиний үзүүр зүглэсэн болгонд зүүн тийш яв.
17 Би бас алга ташиж, Өөрийн хилэнгээ намдаана. ЭЗЭН Би айлдлаа.
18 ЭЗЭНий үг надад ирж,
19 -Хүний хүү, чиний хувьд гэвэл, Вавилоны хааны илд ирэхийн тулд хоёр зам тавь. Тэдгээр нь хоёулаа нэг газраас гарах болно. Тэмдгийг үйлд. Түүнийг хот уруу чиглэх замын эхэнд тавь.
20 Аммоны хөвгүүдийн Рабба уруу, эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой.
21 Учир нь Вавилоны хаан мэргэ төлгийг ашиглахаар замын уулзвар дээр, хоёр замын эхэнд зогсож байна. Тэрээр сумаа сэгсэрч, гэрийн шүтээнүүдээс асууж, элгийг харж байна.
22 "Иерусалим уруу" гэсэн мэргэ төлөг түүний баруун гарт таарч, тэрээр хэрэм эвдэгчийг тавьж, аллагыг тушааж ам нээн, чанга дуугаар уухайлан, хэрэм эвдэгчүүдийг дааман хаалганы зүг чиглүүлж овоо босгож, далан ухна.
23 Энэ нь тэдэнд өөрсдийнх нь нүдэн дэх худал мэргэ төлөг мэт байх болно. Тэд ёс төдий л тангараг тавьсан. Гэвч тэр гэм бурууг сануулсан нь тэд баривчлагдахын тулд юм.
24 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нарт хууль бус байдлыг чинь сануулсан учир үүгээр та нарын гэм буруу дэлгэгдсэн. Ингэснээр та нарын бүх нүгэл, хамаг үйлдлүүдэд чинь үзэгдэнэ. Та нар санах болсон учир та нар газартай хамт баривчлагдана.
25 Эцсийн шийтгэлийн цагт, өдөр нь ирсэн Израилийн ноён болох хорон муу нэгэн, алагдсан нэгэн чи"
26 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз.
27 Би түүнийг балгас, балгас, балгас болгоно. Үүнийг эзэмших эрхтэй Нэгэнийг ирэх хүртэл, тэр нь хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө".
28 Хүний хүү эш үзүүлэн "Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд болон тэдний доромжлолын тухай ийнхүү айлдаж байна" хэмээн өгүүл. "Илд, илд сугалагдсан, тэр нь аянга мэт байхын тулд, залгихын тулд аллагад зориулан өнгөлөгдсөн.
29 Энэ нь (тэд чамд зориулан хуурамч үзэгдлүүдийг үзэж байх зуур, тэд чамд зориулан худал хуурмагийг урьдчилан хэлж байх зуур) өдөр нь ирсэн, алагдсан хорон муугийн хүзүүнүүд дээр, эцсийн шийтгэлийн өдөрт чамайг байрлуулахын тулд юм.
30 Түүнийг хуйнд нь буцаа. Чиний бүтээгдсэн газарт, чиний үүссэн газарт Би чамайг шүүнэ.
31 Би чиний дээрээс Өөрийн зэвүүцлээ асгана. Би Өөрийн хилэнгийн галаар чамайг үлээж, устгахдаа чадварлаг, харгис хүмүүсийн гарт Би чамайг тушаана.
32 Чи галд түлээ болно. Чиний цус нутгийн голд байх болно. Чи дурсагдахгүй, учир нь ЭЗЭН Би айлдсан юм".



[Өмнөх]                [Дараах]



Езекиел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48]