1 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,
2 -Израилийн газрын тухай "Эцгүүд нь гашуун усан үзмийг идэж, харин хүүхдүүдийнх нь шүд мохно" хэмээх энэхүү зүйр үгийг та нар өгүүлснээрээ юуг хэлэхийг хүсдэг вэ?
3 Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Та нар үнэхээр энэ зүйр үгийг Израильд дахин хэрэглэхгүй" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
4 "Харагтун, бүх сүнс Минийх юм. Эцгийн сүнс, хөвгүүний сүнстэй адил Минийх юм. Нүглийг үйлдэгч сэтгэл нь үхэх болно.
5 Гэвч хэрэв хүн нь зөвт бөгөөд шударга, үнэн зөвийг үйлдэн,
6 уулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ өргөлгүй, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан, сарын тэмдгийнх нь үед эмэгтэйд хүрдэггүй бол,
7 хэрэв хүн хэнийг ч үл дарлан, харин өртөнд барьцааных нь юмыг буцааж өгдөг бол, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг бол,
8 хэрэв тэр мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, эсвэл өсгөж авдаггүй бол, хэрэв тэр өөрийн гараа гэм буруугаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүхийг гүйцэлдүүлдэг бол,
9 хэрэв тэр итгэлтэйгээр хандахын тулд Миний тогтоол болон Миний зарлигаар алхдаг бол тийм хүн зөвт хүн бөгөөд заавал амьдарна" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
10 "Дараа нь тэр цус урсгадаг, эдгээр зүйлсийн алийг нь ч ах дүүдээ хийдэг хэрцгий хүүтэй болж болох юм.
11 Хэдийгээр тэр өөрөө эдгээр зүйлсийн алийг нь ч хийгээгүй боловч хүү нь уулын бунхан дээр хүртэл идэж, хөршийнхөө эхнэрийг бузарлаж,
12 ядуу болон үгээгүйг дарлан, дээрэм тонуул хийж, барьцааг буцаадаггүй, харин шүтээнүүд уруу нүдээ өргөж, жигшүүрт хэргийг үйлддэг,
13 мөнгийг хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг. Тэр амьдрах уу? Тэр амьдрахгүй. Тэр эдгээр бүх жигшүүрт юмсыг үйлдсэн учир тэр заавал үхэх болно. Түүний цус түүний өөрийнх нь толгой дээр байх болно.
14 Одоо харагтун, эцгийнхээ үйлдсэн бүх нүглийг ажигласан бөгөөд ажиглахдаа түүнчлэн үйлдээгүй хүүтэй хүн байжээ.
15 Тэр уулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ үл өргөн, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан,
16 хэнийг ч үл дарлан, барьцааны юмыг үл даран, дээрэм тонуул хийлгүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэнд хувцас нөмөргөн,
17 тэр ядуучуудаас гараа аван, хүү эсвэл нэмэгдлийг үл аван, харин Миний зарлигийг гүйцэлдүүлж, Миний тогтоолыг дагаж явдаг. Тэр эцгийнхээ гэм буруугийн төлөө үхэхгүй, заавал амьдарна.
18 Түүний эцгийн хувьд гэвэл, тэр авилгалыг үйлдэн, ах дүүгээ тонон, өөрийн ард түмний дунд сайн бусыг үйлдсэн учраас харагтун, тэр өөрийн гэм буруугийн төлөө үхнэ.
19 Гэсэн ч та нар "Яагаад хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг эс үүрнэ вэ?" хэмээн өгүүлдэг. Хүү нь шударга, үнэн зөвийг үйлдэн, Миний хамаг тогтоолыг сахин тэдгээрийг үйлдсэн үед тэр заавал амьдарна.
20 Нүглийг үйлдэгч нь үхэх болно. Хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг үүрэхгүй, эцэг нь ч хүүгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг үүрэхгүй. Зөвт хүний зөв байдал өөр дээр нь байж, хорон муу хүний хорон муу байдал өөр дээр нь үлдэнэ.
21 Гэвч хэрэв хорон муу хүн өөрийн үйлдсэн хамаг нүглээс эргэж, Миний бүх тогтоолыг сахин, шударга, үнэн зөвийг үйлдэх аваас тэр нь заавал амьдарна. Тэр үхэхгүй.
22 Түүний үйлдсэн хамаг хилэнц нь түүний эсрэг үл дурсагдана. Түүний үйлдсэн үнэн зөвөөс болж тэр амьдарна.
23 Хорон муу хүнийг өөрийнхөө замаас эргэж, амьдрахаас нь илүүгээр түүний үхэлд Би баярлана гэж үү? гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
24 Гэвч зөвт хүн өөрийн үнэн зөвөөс эргэж, хууль бусыг үйлдэж, хорон муу хүний хийх хамаг жигшүүрт хэргийн дагуу үйлдэх аваас тэр нь амьдрах уу? Түүний үйлдсэн бүх зөвт хэргүүд нь түүний үйлдсэн урвалт болон нүглийн төлөө үл дурсагдана. Тэдний төлөө тэр үхэх болно.
25 Гэсэн ч та нар "Эзэний зам нь зөв бус юм" хэмээн өгүүлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам нь зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?
26 Зөвт хүн өөрийн үнэн зөвөөс эргэж, хууль бусыг үйлдэж, түүнээсээ болж үхэх аваас тэр нь өөрийн үйлдсэн хууль бусын төлөө л үхэх болно.
27 Дахин хорон муу хүн өөрийн үйлдсэн хорон муугаас эргэж, шударга хийгээд үнэн зөвийг хэрэгжүүлэх аваас тэр өөрийн амийг аврах болно.
28 Тэр эргэцүүлээд, өөрийн үйлдсэн хамаг гэм буруугаас эргэсэн учраас тэр заавал амьдарна. Тэр үхэхгүй.
29 Гэвч Израилийн гэр "Эзэний зам нь зөв бус" хэмээн өгүүлдэг. Израилийн гэр ээ, Миний замууд зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?
30 "Тиймийн тулд Израилийн гэр ээ, Би та нарыг хүн бүрийнх нь байгаа байдлын дагуу шүүнэ" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Хууль бус нь та нарт бүдрэх чулуу болчихгүйн тулд гэмшиж, өөрсдийн бүх гэм буруугаас эргэ.
31 Үйлдсэн хамаг гэм буруугаа чи өөрөөсөө зайлуулж, өөрийгөө шинэ зүрх, шинэ сүнстэй болго. Учир нь Израилийн гэр ээ, яагаад чи үхнэ вэ?
32 Учир нь Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Тиймээс гэмшиж, амьдар".
[Өмнөх] |                  | [Дараах] |
Езекиел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48]