Езекиел [19]


1 Чиний хувьд, Израилийн ноёдын төлөө гашуудлыг дуулж,
2 "Чиний эх хэн байсан бэ?
Арслангуудын дундах эм арслан!
Тэр залуу арслангуудын дунд хэвтэж, гүегүүдээ өсгөсөн.
3 Тэрээр гүегүүдээсээ нэгийг өсгөсөнд, тэр нь арслан болж, олзоо тастчихыг сурчээ.
Тэр хүмүүсийг идэв.
4 Тэгээд үндэстнүүд түүний тухай сонсжээ.
Тэр арслан тэдний нүхэнд баригдахад, тэд түүнийг дэгээгээр чирч Египетийн газар уруу авчрав.
5 Эм арслан хүлээж цөхрөөд, найдвар нь алдагдсаныг мэдэхдээ,
тэрээр гүегүүдээсээ өөр нэгийг авч, залуу арслан болгов.
6 Тэр арслангуудын дундуур хэрэн явжээ.
Тэр залуу арслан болоод, олзоо тастчихыг сурчээ.
Тэр хүмүүсийг идэв.
7 Тэр тэдний бэхлэгдсэн цамхгуудыг нурааж, хотуудыг нь балгас болгов.
Түүний архирах дуунаас болж, газар болон түүгээр дүүрэн буй юмс балмагджээ.
8 Дараа нь үндэстнүүд өөрсдийн мужуудаас бүх талаас түүний эсрэг дайрч, түүн дээр өөрсдийн торыг хаяв.
Тэр арслан тэдний нүхэнд унаж баригдав.
9 Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд, Вавилоны хаанд аваачив.
Түүний дууг Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд тэд агнуурын торонд түүнийг оруулав.
10 Чиний эх бол усан үзмийн төгөлд чинь усны дэргэд суулгасан усан үзмийн мод адил байжээ.
Бялхам их устай учир энэ нь ургац ихтэй, сагсайсан мөчрүүдтэй байв.
11 Тэр нь захирагчдын очирт таяг болохуйц хүчит мөчрүүдтэй байсан бөгөөд түүний өндөр нь үүлнээс дээгүүр өргөгдсөн.
Тиймээс энэ нь өөрийн бөөн мөчрүүдтэй хамт бүрэн өндрөөрөө үзэгдэж байсан.
12 Гэвч тэр нь хилэнгээр сугалагдав.
Тэр нь газарт хаягдав.
Дорнын салхи түүний жимсийг хатаажээ.
Түүний хүчит мөчир ч хугалагдсанаар хувхайрав.
Гал түүнийг шатаажээ.
13 Одоо тэр нь цөлд, хуурай ба ангасан газарт суулгагджээ.
14 Түүний мөчрөөс гал гарч, түүний залуу мөчир болон жимсийг шатаав.
Ингэснээр түүнд захирагчийн очирт таяг болох хүчит мөчир байхгүй болов".



[Өмнөх]                [Дараах]



Езекиел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48]