Езекиел [4]

1 Одоо хүний хүү чи өөртөө нэг тоосго авч, өөрийнхөө өмнө тавиад, түүн дээр нэгэн хотыг, Иерусалимыг сийлэгтүн.
2 Тэгээд түүний эсрэг бүслэлтийг байгуулж, бүслэх ханыг барьж, овоог босгон, хуарангуудыг байгуулж, түүнийг тойруулаад хэрэм эвдэгчийг байрлуул.
3 Дараа нь төмөр тавгийг авч, түүнийг хот ба өөрийнхөө хооронд төмөр хэрэм мэт босгож, энэ хотыг бүсэлж, түүнийг хүрээлж буйтай адил нүүрээ түүн уруу хандуул. Энэ бол Израилийн гэрт өгөх тэмдэг юм.
4 Чиний хувьд гэвэл, зүүн талаараа хэвтэж, Израилийн гэрийн гэм бурууг тэр тал дээр тавь. Чиний хажуулдан хэвтэх хоногийн тоогоор чи тэдний гэм бурууг үүрэх болно.
5 Учир нь тэдний гэм буруугийн жилүүдэд дүйцүүлэн гурван зуун ерэн хоногийг буюу хоногуудын тоог Би чамд товлосон. Ийнхүү чи Израилийн гэрийн гэм бурууг үүрэх ёстой.
6 Чи үүнийг дуусгасан үедээ хоёр дахь удаагаа, баруун талаараа хэвтэж, Иудагийн гэрийн гэм бурууг үүрэх ёстой. Би нэг жилийг нэг хоног болгон, чамд дөчин хоногийг товлосон.
7 Тэгээд чи Иерусалимын бүслэлт уруу нүүрээ хандуулж, нүцгэн гараа сунган, түүний эсрэг эш үзүүл.
8 Одоо харагтун. Би чамайг олсоор хүлэх болно. Ингэснээр чи бүслэлтийн хоногуудыг дуусгах хүртэл нэг талаас нөгөө уруугаа эргэж чадахгүй болно.
9 Гэвч чиний хувьд гэвэл, улаан буудай, арвай, вандуй, зарам, хар будаа ба шар будааг авч, тэдгээрийг нэгэн саванд хийж, түүгээр өөртөө талх хий. Чи түүнийг хажуулдан хэвтэх хоногуудын тоогоор, гурван зуун ер хоногийн турш идэх ёстой.
10 Чиний идэх хүнс нь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг цагаас цагт идэх ёстой.
11 Чиний уух ус нь хэмжээгээрээ хинийн зургааны нэг байж, чи түүнийг цагаас цагт уух ёстой.
12 Чи үүнийг арвайн талх мэт болгож, тэдний нүдний өмнө хүний баасаар шарж ид гэв.
13 Тэгээд ЭЗЭН
-Ийнхүү Би тэднийг цөлөх үндэстнүүдийн дунд Израилийн хөвгүүд өөрсдийн бузар талхыг идэх болно гэж айлдав.
14 Гэвч би
-Өө Эзэн БУРХАН. Харагтун, би хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эхлэн эдүгээ хүртэл хүүр, эсвэл араатанд тастчуулсан сэгийг хэзээ ч идсэнгүй. Мөн бузар ямар ч мах миний аманд ороогүй гэв.
15 Тэгээд Тэр надад
-Хар, би чамд хүний баасны оронд үхрийн аргалыг өгье. Чи түүгээр өөрийн талхыг бэлдэгтүн гэв.
16 Түүнээс гадна, Тэр надад
-Хүний хүү, харагтун. Би Иерусалимд талхны нөөцийг үгүй болгох гэж байна. Тэд талхыг жинлэн зовнилтойгоор идэж, усыг хэмжиж айдастайгаар уух болно.
17 Учир нь талх, ус хомс болно. Тэд бие биеэ хирдхийлгэсэн, өөрсдийн гэм буруу дотроо турж эцсэн байх болно.



[Өмнөх]                [Дараах]



Езекиел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48]