Сургаалт үгс [19]

1 Гажсан яриатай мунхаг нэгэн байснаас
Ядуу атлаа үнэнч шударга байдал дотроо явдаг нэгэн байх нь дээр.
2 Бас мэдлэггүй байх нь хүний хувьд сайн хэрэг биш.
Яаруу хүн хий гишгэдэг юм.
3 Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөд
Түүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна.
4 Эд баялаг олон найзуудтай болгодог.
Харин ядуу хүн найз нөхдөөсөө салсан байдаг.
5 Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.
Худал хэлдэг хүн ч бас зугтаж чадахгүй.
6 Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаад
Бэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ.
7 Ядуу хүний бүх ах дүүс түүнийг үзэн яддаг байхад
Найз нөхөд нь түүнээс ямар их холдох бол доо!
Тэр тэднийг үгээрээ царайчлавч, тэд үл олдоно.
8 Мэргэн ухааныг олж авдаг нэгэн сэтгэлээ хайрлана.
Ухааныг дээдэлдэг нэгэн сайныг олно.
9 Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.
Худал хэлдэг хүн мөхөх болно.
10 Тансаг байдал мунхагт үл зохино.
Зарц хүн ноёдыг захирах нь бүр ч зохимжгүй.
11 Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг.
Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ.
12 Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловч
Таалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу.
13 Мунхаг хөвгүүн эцгийнхээ сүйрэл нь юм.
Хэрүүлч эхнэр тасралтгүй дуслах устай адил буюу.
14 Орон байр болон эд хөрөнгө нь эцгээс өвлөн ирдэг бол
Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг ажээ.
15 Залхуурал хүнийг гүн нойронд автуулна.
Лазан хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ.
16 Тушаалыг сахигч хүн сэтгэлээ хамгаална.
Харин өөрийн замыг хайхардаггүй хүн үхэх болно.
17 Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг.
Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө.
18 Найдлага байгаа цагт хүүгээ хүмүүжүүл.
Түүний үхлийг бүү хүс.
19 Их уур хилэнтэй хүн үр дагаврыг нь хүртэх болно.
Хэрэв та түүнийг аварвал дахин аврах хэрэг гарна.
20 Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав.
Тэгвээс амьдралынхаа бүх өдрүүдэд мэргэн байх болно.
21 Хүмүүний зүрхэнд олон санаа байдаг боловч
ЭЗЭНий зөвлөгөө байсаар байх болно.
22 Хүн нинжин сэтгэлийг хүсдэг.
Худалч байснаас ядуу байсан нь дээр.
23 ЭЗЭНээс эмээхүй нь амь уруу хөтөлнө.
Тийн байваас тэр хүн амар тайван нойрсох бөгөөд хорон мууд ороогдохгүй.
24 Залхуу хүн тавганд хүргэсэн гараа амандаа хүргэхдээ хүртэл залхуурна.
25 Басамжлагчийг буруутгавал, гэнэн нэгэн нь хэрсүү болж мэднэ.
Харин ухаантныг зэмлэвэл тэр сургамжийг олж авна.
26 Эцгийгээ дээрэмдэж, эхийгээ хөөж явуулдаг хөвгүүн болбоос
Ичгүүр сонжуургүй нэгэн мөн.
27 Хүү минь, сахилга батыг үл сонсвол чи мэдлэгийн үгнээс холдох болно.
28 Гуйвуулан гэрчлэгч зөв шударгыг доромжилдог.
Хар санаатны ам шударга бус явдлыг тараадаг.
29 Басамжлагчдад шийтгэл болон мунхгуудын нуруунд зориулсан цохилт бэлэн бий.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]