1 Моабын тухай зөн.
Моабын Ар шөнөөр устгагдан сүйрсэн байна.
Моабын Кир шөнөөр устгагдан сүйрсэн байна.
2 Тэд гашуудан уйлахаар сүм,
Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав.
Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав.
Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ.
3 Тэд гудамжинд таар өмсөж,
дээвэр дээр болон талбай дээр хүн бүр цурхиран уйлалдаж, нулимс унагана.
4 Хешбон, Елеале мөн уйлж,
тэдний дуу Иахаз хүртэлх бүх л замын турш сонсогдоно.
Тийм учраас Моабын зэвсэглэсэн эрс чангаар уйлалдан,
сэтгэл нь дотроо түгшинэ.
5 Моабын төлөө Миний зүрх хашхирна.
Түүний оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана.
Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж,
сүйрэл мөхөлдөө гашуудан,
Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ.
6 Нимримийн ус ширгэн,
өвс нь гандаж, нялх ногоо үхэж,
ногоон юм юу ч үгүй алга боллоо.
7 Ийм учраас тэд олж,
нөөцөлсөн баялгаа Арабимын горхи уруу зөөнө.
8 Тэдний шаналалт дуу Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж,
тэдний уйлаан нь Еглаимт, бүр Беер-елимд ч хүрсэн.
9 Учир нь Димоны ус цусаар дүүрэв.
Би Димонд уй гашууг нь нэмж,
Моабын оргодлууд ба тэр газарт үлдэгсэд дээр арслан авчирна.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]