Исаиа [27]

1 Тэр өдөр зугтагч могой Левиатан,
мушгиа могой Левиатаныг ЭЗЭН Өөрийн уур хилэн болон их хүчит илдээр шийтгэнэ.
Тэр далайн лууг ална.

2 Тэр өдөр "Усан үзмийн тариалангийн талбайн тухай дуулагтун.
3 ЭЗЭН Би түүний хамгаалагч.
Би түүнийг эгшин бүрд усалдаг.
Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална.
4 Надад хилэн байхгүй.
Нохойн хошуу, эсвэл өргөсийг Миний эсрэг тулалдуулахаар босговол Би тэднийг гишгэж,
нэгмөсөн шатаах байсан.
5 Эсвэл тэр Миний хамгаалалтад түшиг.
Тэр Надтай энхийг тогтоог.
Тэр Надтай энхийг тогтоог".
6 Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж,
Израиль нахиалан цэцэглээд,
бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.

7 Түүнийг цохисон хүмүүсийг цохисон шиг Тэр түүнийг цохисон уу?
Түүнийг алсан тэд алагдсан шиг тэр бас алагдсан уу?
8 Та түүнийг няцаахдаа зөв хэмжүүрээр шийтгэж,
дорнын салхитай өдрийнх мэт түүнийг догшин салхиараа авч явна.
9 Үүгээр Иаковын нүгэл нь уучлагдана.
Энэ нь түүний нүглийг зайлуулсны бүх үр дүн болно.
Тэрээр тахилын ширээний бүх чулууг бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон болон утлагын тахилын ширээ тогтохгүй.
10 Бэхлэгдсэн хотууд хоосорч,
эдлэн газар нь цөл мэт мартагдана.
Тэнд тугал бэлчин, мөн хэвтэж, мөчрүүдийг нь иднэ.
11 Түүний мөчрүүд хатаж хугарахад,
эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана.
Учир нь тэд ялгах чадваргүй хүмүүс билээ.
Тиймээс Хийгч нь тэднийг үл өршөөж,
Бүтээгч нь тэднийг нигүүлсэхгүй.
12 Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилийн хөвгүүд ээ, та нар нэг нэгээрээ цуглана.
13 Тэр өдөр мөн их бүрээ татна. Ассирийн нутагт мөхөж байсан, Египетийн нутагт цацагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.



[Өмнөх]                [Дараах]



Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]