Исаиа [21]

1 Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн.
Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг тэрээр цөлөөс,
аймшигт газраас ирнэ.
2 Надад аймшигт үзэгдэл үзэгдэв.
Урвагч нь урвасаар,
сүйтгэгч нь сүйтгэсээр байна.
Елам аа, давш!
Медиа аа, бүслэгтүн!
Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.
3 Үүнээс болж миний ууц бүхэлдээ өвдөн,
төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав.
Би ичсэнээсээ болж сонсож чадсангүй,
айснаасаа болж харж чадсангүй.
4 Миний зүрх чичрэн, айдас намайг эзэмдэн,
миний хүсэн тэмүүлсэн бүрэнхий нь миний хувьд аймшиг болон эргэв.
5 Тэд ширээ засаж, бүтээлэг дэлгээд, идэж ууна.
"Ахмадууд аа, босогтун.
Бамбайнуудаа тослогтун".
6 Тиймээс Эзэн надад айлдан
"Яв. Манаач тавь. Тэр юу үзсэнээ илтгэг.
7 Тэр морьтонгууд, тэрэгтэнгүүд болон илжигний ба тэмээн цувааг хармагцаа маш анхааралтай,
сонор сэрэмжтэй байгтун" гэв.
8 Тэгээд манаач ийн хашхирав.
"Өө Эзэн, би өдрөөр үргэлж харуулын цамхаг дээр зогсож байна.
Би шөнө бүр манааны байрандаа байрлаж байна.
9 Одоо харагтун. Морьтой цэргүүд, тэрэгтэй хүн ирж явна".
Нэг нь "Вавилон унав, унав.
Түүний бурхдын бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ" гэж өгүүлнэ.
10 Үтрэм дээр цохигдсон миний ард түмэн!
Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээс юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.
11 Едомын тухай зөн.
Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар
"Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ? Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ?" гэв.
12 Манаач хариулж
"Өглөө болж байна, гэвч шөнө болно.
Хэрэв та асуувал асуу. Дахин буцаж ир" гэв.
13 Арабын тухай зөн.
Деданчуудын жинчид ээ! Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой.
14 Темагийн нутгийн оршин суугчид аа.
Цангасанд нь ус авчирч, оргодлуудыг талхтай угтагтун.
15 Учир нь тэд илднээс, далайсан илднээс, татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.
16 Эзэн үүнийг надад айлдав. "Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан нэг жилийн дотор Кедарын бүх сүр жавхлан эцэс болно.
17 Кедарын хөвгүүдийн хүчит эрс болох харваачдаас үлдсэн нь цөөхөн байх болно" гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдсан".



[Өмнөх]                [Дараах]



Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]