Исаиа [39]

1 Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Меродах-баладан түүнийг өвчтэй байгаад эдгэрсэн гэдгийг дуулаад, Хезекиад захидал, бэлэг илгээв.
2 Хезекиа түүнд нь ихэд хөөрч, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн бүх зэр зэвсэг болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт, бүх эзэмшилд үлдсэнгүй.
3 Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа Хезекиа хаан уруу ирж,
-Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас чамайг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа
-Тэд алс холын орон, Вавилоноос над уруу ирсэн гэж хариулав.
4 Исаиа
-Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа
-Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм миний эрдэнэсийн санд байхгүй гэв.
5 Тэгэхэд Исаиа Хезекиад
-Түмэн цэргийн ЭЗЭНий үгийг сонсогтун.
6 "Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй" гэж ЭЗЭН айлдаж байна.
7 "Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс чинь аваачигдана. Тэд Вавилоны хааны ордонд тайган түшмэд болно" гэжээ.
8 Тэгэхэд Хезекиа Исаиад
-Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр "Миний өдрүүдэд амар амгалан, үнэн байх болно" гэж бодсон юм.



[Өмнөх]                [Дараах]



Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]