Иеремиа [3]

1 "Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж,
эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү?
Тэр нутаг бүрмөсөн бохирдохгүй гэж үү?
Гэвч чи олон амрагтай янхан юм.
Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
2 "Өөрийн нүдээ зэлүүд өндөрлөгүүд уруу чиглүүлэн хар даа.
Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ?
Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж,
энэ нутгийг өөрийн завхайрал ба өөрийн бузар булайгаар бузартуулав.
3 Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй.
Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.
4 Чи дөнгөж сая Над уруу хандахдаа
"Эцэг минь, Та миний залуугийн найз.
5 Тэр үүрд уурлан хилэгнэх үү?
Тэр эцэс хүртэл унтууцах уу?" гэсэн биш үү?
Үзэгтүн, чи муу зүйлсийг ярьж, үйлдсэн бөгөөд
чи өөрийнхөө замаар явжээ".
6 Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад "Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэнд завхайрав.
7 Би "Энэ бүхнийг үйлдсэнийхээ дараа тэрээр Над уруу буцаж ирнэ" гэж бодсон боловч тэр буцаж ирээгүй бөгөөд түүний итгэл эвдэгч эгч Иуда үүнийг харсан юм.
8 Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, түүнд салсны гэрчилгээ өгсөн боловч түүний итгэл эвдэгч эгч Иуда эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов.
9 Садар самуунаа их юманд үзээгүй тул тэрээр газар нутгийг бузарлаж, чулуу, модтой завхайрав.
10 Гэтэл энэ бүгдийг үл харгалзан түүний итгэл эвдэгч эгч Иуда бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
11 ЭЗЭН айлдахдаа "Итгэлгүй Израиль өөрийгөө итгэл эвдэгч Иудагаас илүү зөв шударга болохоо батлав.
12 Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэлэхдээ
"Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би нигүүлсэнгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Би үүрд уурлахгүй.
13 Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдэж, ногоон мод бүрийн дор харийнханд тааллаа өгч,
чи Миний дуу хоолойг дагаагүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
14 "Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нарыг хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна".
15 Тэгээд та нарыг мэдлэг, оюун ухаанаар тэжээх, Миний Өөрийн зүрхийг дагадаг хоньчдыг Би та нарт өгнө.
16 Энэ нь та нар газар нутагт үржиж, олон болсон үед биелнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэд дахин "ЭЗЭНий гэрээний авдар" гэж хэлэхгүй. Тэр нь санаанд ч орохгүй, түүнийг тэд бодох ч үгүй, үгүйлэх ч үгүй, мөн тэр нь дахиад хийгдэхгүй.
17 Тэр үед тэд Иерусалимыг "ЭЗЭНий Сэнтий" гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч, ЭЗЭНий нэрийн төлөө Иерусалимд цугларна. Тэд өөрсдийн бузар булай зүрхний зөрүүд занг дахин дагахгүй.
18 Тэр өдрүүдэд Иудагийн гэр Израилийн гэртэй хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгөдөд өв болгон Миний өгсөн нутагт ирэх болно".

19 Тэгэхэд Би
"Би та нарыг Өөрийн хүүхдүүдийн дунд байлган,
үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв болох тааламжит нутгийг та нарт хэрхэн өгөх билээ!" гэв.
Би "Чи намайг Миний Эцэг гэж дуудаж, Намайг дагахаас эргэж буцахгүй" гэж айлдав.
20 Эмэгтэй хүн амрагаа итгэл эвдэн орхидгийн адил,
Израилийн гэр ээ, чи Надад итгэл эвдэн хандсан билээ гэж ЭЗЭН тунхаглаж байна.

21 Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйлт болон уйлах нь сонсогдож байна.
Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан юм.
22 "Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн.
Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно".
Харагтун, Та бол бидний Бурхан ЭЗЭН тул бид Тан уруу ирдэг.
23 Үнэндээ толгод болон уулс дээрх үймээн хоосон юм.
Үнэндээ Израилийн аврал нь бидний Бурхан ЭЗЭН дотор билээ.
24 Харин ичгүүрт зүйл бидний залуу үеэс бидний эцэг өвгөдийн хөдөлмөр болох үхэр, хонин сүрэг хийгээд хөвгүүд ба охидыг нь залгижээ.
25 Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид болон бидний эцэг өвгөд залуугаасаа авахуулан өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг ч дагаагүй билээ.



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]