Иеремиа [47]

1 Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг ирсэн юм.
2 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Үзэгтүн, хойд зүгээс ус босож, хальсан цутгалан болж,
газар нутаг, түүний бүх зүйлс,
хот болон түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна.
Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.
3 Түүний азаргануудын давхих туурайн чимээ,
морин тэрэгнүүдийнх нь таржигнаан болон дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болж
гарынх нь сул доройн улмаас эцгүүд нь хүүхдүүд уруу эргэж хараагүй.
4 Бүх филистчүүдийг устгаж,
Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна.
Учир нь ЭЗЭН филистчүүдийг, Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг устгах гэж байна.
5 Газ нь халзан болов.
Ашкелон сүйрэв.
Тэдний хөндийн үлдэгсэд ээ, та нар хир удаан өөрсдийгөө шархдуулах юм бэ?
6 Өө, ЭЗЭНий илд ээ, чи хэр удаан дуугүй байхгүй байх юм бэ?
Хуйндаа эргэн ор.
Амарч, нам жим бай.
7 ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад тэр яаж дуугүй байж чадах юм бэ?
Ашкелоны эсрэг болон далайн эргүүдийн эсрэг Тэр түүнийг томилсон билээ" хэмээв.



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]