1 Тэр өдөр чи ингэж хэлэх болно.
 "ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе.
 Та надад уурласан хэдий ч уураа татаж,
 намайг тайвшрууллаа.
2 Үзэгтүн, Бурхан бол миний аврал.
 Би итгэн, айхгүй.
 ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу,
 Тэр миний аврал болов"
3 Тэгээд та нар авралын худгаас баяртайгаар ус татна.
4 Тэр өдөр та нар ингэж хэлэх болно.
 "ЭЗЭНд талархлыг өргө, Түүний нэрийг дууд.
 Түүний үйлсийг хүмүүсийн дунд мэдэгд.
 Түүний нэр өргөмжлөгдсөнийг тэдэнд сануул.
5 Гайхамшигт зүйлсийг хийсэн ЭЗЭНийг магтан дуул.
 Энэ бүхнийг газар дэлхий даяар мэдүүлэгтүн.
6 Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун.
 Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм".
| [Өмнөх] |                  | [Дараах] | 
Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]