Иов [14]

1 Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд
бэрхшээлээр дүүрэн ажгуу.
2 Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог.
Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.
3 Та бас түүн уруу мэлмийгээ нээж,
түүнийг Өөрийн хамт шүүлтэд авчирдаг ажээ.
4 Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ?
Хэн ч үгүй.
5 Түүний өдрүүд тодорхойлогдсон хойно саруудынх тоо Тантай хамт.
Та түүний хязгааруудыг тогтоодог бөгөөд
тэрээр давж чаддаггүй аж.
6 Хөлсний хүн мэт өдрүүдээ дуусгах хүртэл тэрээр амрахын тулд
Та түүнээс харцаа эргүүлээч.

7 Тэрээр дахин соёолж,
түүний нахианууд устахгүй гэсэн найдвар огтлогдоход нь ч модонд бий.
8 Хэдийгээр түүний үндэснүүд газар дотор хөгширч,
хожуул нь хуурай хөрсөнд үхдэг ч,
9 чийг мэдрэгдэх төдийд л тэрээр сайн ургаж,
ургамал мэт нахиагаа дэлгэнэ.
10 Харин хүн үхдэг бөгөөд түрүүлгээ харан хэвтдэг.
Хүн амьсгаа хураадаг бөгөөд тэрээр хаана байна вэ?
11 Ус тэнгисээс гардаг бөгөөд
гол мөрөн хатаж ширгэсэн шиг
12 түүнчлэн хүн доошоо хэвтээд, босдоггүй.
Тэнгэрүүд байхаа болих хүртэл тэрээр босохгүй,
нойрноосоо ч сэрэхгүй.

13 Та намайг Үхэгсдийн оронд нууж,
Таны уур хилэн буцтал Та намайг хадгалж,
Та надад хязгаар тогтоон өгч,
намайг санадаг ч болоосой!
14 Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?
Өөрийн зовлон бэрхшээлийн бүх өдрүүдэд өөрчлөлт ирэх хүртэл би хүлээнэ.
15 Та дуудах бөгөөд би Танд хариулах болно.
Та Өөрийн мутрын бүтээл уруу тэмүүлэх болно.
16 Одоо Та алхам бүрийг минь тоолдог бөгөөд
Та нүглийг минь ажиглахгүй байна.
17 Миний нүгэл хилэнц шуудайн дотор хадгалагдсан бөгөөд
Та миний гэм бурууг халхалдаг билээ.

18 Гэвч нурж буй уул ч хүртэл эвдэрч,
хад чулуу ч байрнаасаа хөдөлдөг.
19 Чулуунуудыг ус элээж,
урсгалууд нь газрын шороог угаадаг.
Ийнхүү Та хүний найдварыг тасалдаг билээ.
20 Та түүнийг үүрд ноёлдог бөгөөд
тэрээр ч оддог билээ.
Дүр төрхийг нь өөрчилж,
түүнийг холдуулдаг билээ.
21 Түүний хөвгүүд нэр хүндтэй болдог боловч тэрээр мэддэггүй,
эсвэл тэд өчүүхэн дорд болдог боловч тэрээр үүнийг хайхардаггүй.
22 Гэвч бие нь түүнийг шаналгадаг бөгөөд
тэрээр зөвхөн өөрийнхөө л төлөө гашууддаг билээ гэв.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]