1 Гэтэл одоо надаас залуу тэдгээр нь намайг элэглэн дооглодог.
Тэдний эцгүүдийг би хонь хариулдаг ноходтой ч адил үздэггүй байлаа.
2 Үнэндээ, тэдний гарын хүч надад ямар ашигтай юм бэ?
Тэд хүч тэнхээгээ алдсан юм.
3 Тэд үгүйрэл, өлсгөлөнгөөр амьгүй байдаг.
Тэд урьд нь эзгүйрэн хоосорсон хуурай газрыг хэмхэлдэг.
4 Тэд бутнуудын хажуугаас ногоо түүдэг бөгөөд
арц модны үндэс тэдний хоол болдог.
5 Тэд олон түмнээс хөөгдсөн.
Хүмүүс тэднийг хулгайч адил хашхиран туудаг.
6 Тиймээс тэд аймшигт хөндийнүүдэд,
газрын болон хадны нүхнүүдэд амьдардаг.
7 Бутнуудын дунд тэд хашхиран орилдог.
Халгайн доор тэд хамтдаа цугладаг.
8 Тэнэгүүд буюу нэр хүндгүй тэд нутгаасаа хөөгдсөн болой.
9 Одоо би тэдний элэглэл,
тэдний зүйрлэл ч болсон юм.
10 Тэд намайг үзэн ядаж, надаас дөлцгөөж,
нүүр уруу минь нулимахаас ч цээрлэдэггүй аж.
11 Тэрээр Өөрийн нумын хөвчийг татаж,
намайг зовоосон тул тэд миний өмнө хазааруудаа тайлан хаясан.
12 Баруун талд тэдний үрс дайрдаг.
Тэд хөлийг минь түлхэж,
миний эсрэг сүйрлийн замуудаа босгодог.
13 Тэд миний замыг эвдэж,
миний сүйрлээс ашиг олдог.
Хэн ч тэднийг хориглодоггүй ажээ.
14 Тэд өргөн цөмөрхийгөөр орох мэт ирж,
шуурган дундаас тэд бөөнөөрөө давшиж байна.
15 Аймшгууд над уруу эргэжээ.
Тэд алдар хүндийг минь салхи мэт мөшгөдөг бөгөөд
хөгжил цэцэглэл минь үүл мэт өнгөрөн одов.
16 Одоо дотор минь миний сэтгэл асгарчээ.
Зовлонгийн өдрүүд намайг эзлэн авчээ.
17 Шөнөөр миний яс хатгагдаж,
өвчнүүд минь амраахгүй байна.
18 Асар их хүчээр хувцас минь мушгигдаж,
хүрэмний минь зах шиг тэр намайг баглана.
19 Тэрээр намайг шаварт хаясан бөгөөд
би шороо үнс шиг болов.
20 Би Тан уруу тусламж эрэн хашхирдаг боловч,
Та надад хариулдаггүй.
Би босдог боловч,
Та Өөрийн анхаарлыг миний эсрэг хандуулдаг.
21 Та надад харгис ханддаг болжээ.
Өөрийн мутрын хүчээр Та намайг хавчдаг.
22 Та намайг өргөж салхиар хийсгэж,
шуурганд уруудуулдаг.
23 Та намайг үхэлд буюу амьд бүхний уулзах гэрт аваачна гэдгийг би мэдэж байна.
24 Гэтэл овоолсон нуранги доорх хүн гараа сунгадаггүй юм уу?
Эсвэл гамшиг дотроо тиймээс тусламж эрэн гуйдаггүй юм уу?
25 Амьдрал нь хүнд нэгний төлөө би уйлж байгаагүй гэж үү?
Үгээгүйчүүдийн төлөө миний сэтгэл шаналж байгаагүй гэж үү?
26 Би сайныг горилж байхад бузар муу ирлээ.
Би гэрэл гэгээг хүлээж байхад харанхуй ирлээ.
27 Би дотоод сэтгэлдээ шатан,
ангижирч чадахгүй байна.
Зовлонгийн өдрүүд надад нүүрлэдэг.
28 Би тайвшралгүйгээр гашуудсаар байна.
Би чуулганы дунд зогсоод тусламж хүсэн хашхирна.
29 Би цөөвөр чононуудын ах дүү,
тэмээн хяруулын нөхөр боллоо.
30 Арьс минь харлаж,
яс минь халуу төөнөнө.
31 Тиймээс ятга минь гашуудлаар хийгээд
лимбэ минь уйлдаг хүмүүсийн дуугаар солигдов.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]