Иов [18]

1 Дараа нь шух хүн Билдад хариулж
2 -Чи хир удаан үгсийн араас хөөцөлдөх юм бэ?

Ухаарснаа үзүүл, дараа нь бид ярилцаж чадна.
3 Яагаад бид чиний нүдэнд араатан амьтад шиг,
тэнэг хүн шиг тооцогдсон юм бэ?
4 Уурандаа өөрийгөө тастдаг чи минь,
чиний төлөө газар дэлхий хоосорч,
хад чулуу байрнаасаа хөдлөх болж байна уу?

5 Үнэндээ хорон муу хүний гэрэл унтарч,
түүний галын дөл ямар ч гэрэл өгдөггүй.
6 Түүний майхан дахь гэрэл харанхуйлж,
түүний дэнлүү түүний дээр унтардаг.
7 Түүний хүч тэнхээтэй алхаа саарч,
өөрийнх нь хорон санаа түүнийг доош оруулдаг.
8 Учир нь тэрээр өөрийн хөлөөр дамжуулан торонд унагаагдсан бөгөөд
тэрээр аалзны шүлсэн дээр алхдаг аж.
9 Занганд өсгийгөөрөө орж,
хавханд тэрээр урхидуулдаг юм.
10 Түүнийг оосорлох гогцоо газарт далдлагдсан бөгөөд
түүний урхи замд нь отох бөлгөө.
11 Бүх эргэн тойронд аймшгууд түүнийг айлгаж,
алхам тутамд нь түүнийг яаруулна.
12 Түүний хүч чадал барагдаж,
гамшиг зовлон хажууд нь бэлэн байх аж.
13 Арьс нь өвчинд идэгдсэн бөгөөд
үхлийн ууган хүү үе мөчүүдийг нь иддэг аж.
14 Тэрээр өөрийн майхны аюулгүй байдлаас таслагдан
аймшгуудын хааны өмнө аваачигддаг.
15 Майханд нь түүний гэх юм нэг ч байхгүй.
Түүний нутагт хүхэр тараагддаг билээ.
16 Доороос нь түүний үндэс хатаж,
Дээрээс нь түүний мөчир огтлогддог.
17 Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж,
түүний нэр хаана ч байхгүй болно.
18 Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж,
оршин суугчидтай ертөнцөөс зайлуулагдсан ажээ.
19 Тэрээр өөрийн хүмүүсийн дунд үр хүүхэд, эсвэл төрөл садангүй бөгөөд
түр амьдарсан газартаа ч үлдэх хүнгүй билээ.
20 Түүний дараа байгсад түүний хувь заяанд гайхаж,
өмнөх үеийнхэн нь аймшигт нөмрүүлсэн бөлгөө.
21 Үнэхээр, хорон муу хүний амьдрах газрууд ийм бөгөөд
Бурханыг мэддэггүй хүний газар энэ буюу гэв.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]