Иов [23]

1 Тэгэхэд Иов хариулан
2 -Өнөөдөр ч гэсэн миний гомдол тэрслүү байна.
Ёолохыг минь харгалзахгүйгээр Түүний мутар хүнд байна.
3 Би Түүний сэнтийд очихын тулд Түүнийг хаанаас олж болохыг би мэддэг ч болоосой!
4 Би Түүний өмнө хэргийг танилцуулж,
өөрийн амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн.
5 Түүний хариулах байсан үгсийг би сурч,
Түүний надад айлдахыг сонсохсон.
6 Тэрээр хүч чадлын агуу байдлаараа надтай тэмцэлдэх байсан уу?
Үгүй, Тэрээр заавал надад анхаарал тавихсан.
7 Тэгвэл шударга хэн боловч Түүнтэй мэтгэлцэхсэн.
Би ч өөрийн Шүүгчээс мөнхөд чөлөөлөгдөхсөн.

8 Үзэгтүн, би урагш явдаг боловч Тэр алга,
хойш явавч би Түүнийг олж чаддаггүй.
9 Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй.
Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй.
10 Гэвч Тэр миний замыг мэддэг.
Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.
11 Түүний замаар хөл минь бат замнаж
Би Түүний замыг сахиж, хажуу тийш хазайсангүй.
12 Би Түүний уруулын тушаалаас холдоогүй.
Би Түүний амнаас гардаг үгсийг
өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.
13 Гэвч Тэрээр хосгүй бөгөөд
хэн Түүнийг эргүүлж чадах вэ?
Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.
14 Надад товлогдсныг Тэр хэрэгжүүлдэг бөгөөд
үүнтэй адил Түүнд олноороо бий.
15 Тийм учраас би Түүний өмнө түгших байсан.
Эргэцүүлэн бодоод Би Түүнээс айж байдаг билээ.
16 Бурхан зүрхийг минь доройтуулсан бөгөөд
Төгс Хүчит Нэгэн намайг түгшээсэн билээ.
17 Гэсэн ч харанхуйд ч,
намайг нөмөрдөг гүн харанхуйд ч би дуугүй байхгүй.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]