1 Тэгээд Иов яриагаа үргэлжлүүлж,
2 -Эрхийг минь хассан Бурхан болоод
сүнсийг минь гашуун болгосон Төгс Хүчит Нэгэний амьд буйгаар тангараглая.
3 Миний дотор амь хийгээд хамрын нүхэнд минь Түүний амьсгаа байсаар байх хугацаанд
4 уруул минь үнэхээр шударга бусаар ярьж,
хэл минь ч хуурмагийг бувтнахгүй.
5 Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг!
Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй.
6 Би өөрийн зөв шударгыг баримталж байгаа бөгөөд буцахгүй юм.
Миний зүрх амьдралын минь аль ч өдрийг зэмлэдэггүй.
7 Миний дайснууд хорон муу хүмүүс мэт,
миний эсрэг босогч зөвт бус хүн мэт байг.
8 Бурхан амийг эрдэг бөгөөд тэрээр таслагдсан байхад
бурхангүй хүний найдлага юу байдаг вэ?
9 Түүнд зовлон тохиолдоход Бурхан түүний хашхирах дууг сонсох уу?
10 Тэрээр Төгс Хүчит Нэгэний тааллыг олох уу?
Тэрээр бүх үеүдийн турш Бурханыг дуудах уу?
11 Бурханы хүчээр би чамд зааварлана.
Төгс Хүчит Нэгэний тухай би юуг ч нуугаагүй.
12 Үзэгтүн, та бүгд харлаа.
Тэгвэл яагаад та нар мунхаг үйл хийнэ вэ?
13 Энэ нь чухамдаа хорон муу хүмүүст Бурханаас оноогддог хувь бөгөөд
харгис хэрцгий хүмүүсийн Төгс Хүчит Нэгэнээс авдаг өв юм.
14 Түүний хөвгүүд олон ч гэсэн тэд илдэнд заяагджээ.
Түүний үр удмууд талхаар цадахгүй.
15 Түүний үлдэгсэд тахлаас болж оршуулагдан,
бэлэвсэн эмс нь уйлах ч чадалгүй болно.
16 Хэдийгээр тэрээр мөнгийг шороо мэт хурааж,
хувцас хунарыг ч шавар мэт нөөцөлдөг ч,
17 тэр бэлтгэдэг байхад харин зөвт нэгэн түүнийг өмсөж,
гэмгүй хүн мөнгийг хуваана.
18 Тэр өөрийн байшингаа аалзны тор мэт,
эсвэл харуулын хийсэн овоохой шиг барьж босгосон билээ.
19 Тэрээр баян хэвтдэг боловч хэзээ ч дахин байхгүй.
Тэрээр нүдээ нээдэг бөгөөд тэр нь байхгүй болсон байдаг.
20 Аймшиг түүнийг үерийн адил нөмөрдөг.
Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан оддог.
21 Дорнын салхи түүнийг авч оддог бөгөөд тэрээр алга болсон.
Учир нь тэр түүнийг байрнаас нь эргэлдүүлэн авч явдаг.
22 Учир нь тэр түүн уруу өршөөлгүйгээр дайрдаг.
Тэр хүн түүний хүчнээс зугтахыг хичээх нь гарцаагүй.
23 Түүнд алга ташиж, орон байрнаас нь түүн уруу исгэрэх болно.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]