Иов [35]

1 Дараа нь Елиху үргэлжлүүлэн,
2 -Энэ чинь шударга ёсны дагуу байна гэж чи бодож байна уу?
Чи "Миний шударга зөв байдал Бурханыхаас илүү юм" гэж хэлэх үү?
3 Учир нь чи
"Энэ нь Танд ямар хэрэгтэй юм бэ?
Би нүгэл хийсэн байхаас илүү ямар ашгийг би авах вэ?" гэдэг.
4 Би чамд болон чамтай хамт байгаа андуудад чинь хариулъя.
5 Тэнгэр өөд хараад, үзэгтүн.
Та нарын дээрх үүлсийг харагтун.
6 Чи нүгэл хийсэн бол Түүний эсрэг юуг гүйцэлдүүлдэг вэ?
Чиний нүгэл хилэнцүүд олон бол Түүнд чи юу хийдэг вэ?
7 Чи шударга зөв бол Түүнд юу өгч,
эсвэл Тэрээр чиний гараас юу авдаг вэ?
8 Чиний хорон муу өөртэй чинь адил хүний төлөө бөгөөд
шударга зөв чинь хүний хүүгийн төлөө юм.

9 Тоо томшгүй дарлалуудаас болж тэд хашхирцгаадаг.
Хүчтэний гараас болж тэд тусламж эрэн хашхирцгаадаг.
10 Гэвч хэн ч
"Шөнөөр эгшиг дуу өгдөг миний Бүтээгч Бурхан хаана байна вэ?
11 Тэрээр бидэнд газрын амьтдаас ч илүүгээр заадаг бөгөөд
биднийг тэнгэрийн шувуудаас ч илүү мэргэн болгодог" гэж хэлдэггүй юм.
12 Тэд тэнд орилдог
боловч бузар муу хүмүүсийн бардамналаас болж Тэрээр хариулдаггүй.
13 Үнэхээр Бурхан хоосонг сонсохгүй,
Төгс Хүчит Нэгэн ч үүнийг анхаарахгүй.
14 Тэгэх тусам Түүнийг хардаггүй гэж чамайг өгүүлэхэд сонсохгүй.
Хэрэг Түүний өмнө байгаа бөгөөд
чи Түүнийг хүлээх ёстой!
15 Одоо ч, Тэр Өөрийн уур хилэнгээр залраагүй, нүгэл хилэнцийг ч олж хараагүй байгаа учраас,
16 тиймээс Иов амаа утгагүй хоосноор нээдэг.
Тэрээр мэдлэггүйгээр үгсээ олшруулдаг ажээ гэв.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]