Дуулал [11]

1 ЭЗЭН дотор би хоргоддог.
Та нар сэтгэлд минь хандан
"Өөрийн уул уруу шувуу шиг зугт" гэж яаж хэлж чадаж байна аа!
2 Харагтун, хорон муу хүмүүс нумаа хөвчилж,
Сумаа тавихаар зэхэж байгаа нь
Харанхуйд шулуун шударга зүрхтэй хүн уруу харвахын тулд болой.
3 Хэрэв сууриуд устгагдвал
Зөв шударга хүн юу хийж чадах вэ?

4 ЭЗЭН Өөрийн ариун сүмд байна.
ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна.
Түүний мэлмий, түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм.
5 ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд
Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.
6 Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд
Гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.
7 ЭЗЭН зөв шударга, Тэрээр зөв шударга байдалд дуртай.
Шулуун шударга хүн Түүний царайг харах болно.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]