1 ЭЗЭН, миний өстнүүд юутай олширно вэ!
Миний эсрэг босогчид олон байна.
2 Олон хүн миний тухай
"Түүнд Бурханы аврал үгүй" гэдэг.
3 Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай,
Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ.
4 Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөд
Тэрээр ариун уулаасаа надад хариулсан.
5 Би хэвтээд, унтаад, сэрсэн,
Учир нь ЭЗЭН намайг түшиж байна.
6 Түмэн хүн миний эсрэг
Намайг бүсэлсэн ч би айхгүй.
7 ЭЗЭН, босооч!
Бурхан минь ээ, намайг авраач!
Миний бүх дайсны шанаа уруу Та дэлссэн.
Хорон муу хүний шүдийг Та хэмхэлсэн.
8 Аврал бол ЭЗЭНийх.
Таны ерөөл Таны ард түмэнд хүртэх болтугай!
[Өмнөх] |                  | [Дараах] |
Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]