Дуулал [24]

1 Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн,
Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.
2 Учир нь Тэрээр далайнууд дээр түүний эх суурийг тавьж,
Гол мөрнүүд дээр түүнийг байгуулсан юм.
3 ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ?
Түүний ариун газарт хэн зогсож болох вэ?
4 Цэвэр гартай, ариун зүрхтэй,
Хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй,
Худал тангараг тавиагүй хүн тэгэх юм.
5 Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг,
Авралынхаа Бурханаас зөвтгөлийг хүртэх болно.
6 Энэ бол Түүнийг хайгчдын үе юм.
Иаковын Бурхан, Таны нүүрийг хайгчдын үе юм.
7 Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд
Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж,
Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.
8 Сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?
Хүчтэй, чадалтай ЭЗЭН,
Тулалдаанд чадалтай ЭЗЭН юм.
9 Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд
Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж,
Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.
10 Тэр сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?
Түмэн цэргийн ЭЗЭН,
Тэр бол сүр жавхлангийн Хаан юм.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]