Дуулал [17]

1 Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН,
Миний хашхирахыг анхаараач.
Худал хуурмаггүй уруулаас гарсан залбиралд минь чих тавиач.
2 Миний шүүлт Таны өмнөөс ирэх авай.
Таны мэлмий цэх шулуунаар харах болтугай.
3 Та миний зүрхийг шалгав.
Та шөнө айлчилжээ.
Та намайг сорьсон бөгөөд Та юуг ч олоогүй.
Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.
4 Хүний үйлсийн тухайд
Таны уруулын үгийн дагуу
Би хүчирхийлэгчийн замаас сахин хамгаалсан.
5 Миний алхмууд Таны замуудад бат холбогдсон.
Хөл минь халтирсангүй.

6 Бурхан,
Та надад хариулах учир Би Таныг дуудсан юм.
Надад чихээ тавин, үгийг минь сонсооч.
7 Таны баруун мутрын хажууд
Эсэргүүцэн босогчдоос хоргодогчдын Аврагч аа,
Хайр энэрлээ гайхамшигтайгаар үзүүлээч.
8 Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач.
Далавчнуудынхаа сүүдэрт намайг халхлаач,
9 Намайг дарагч хорон муу хүнээс,
Намайг бүсэлсэн хөнөөлт дайснуудаас.
10 Тэд өөхөөрөө хучигдаж,
Тэд амаараа бардамнан ярьдаг.
11 Тэд одоо алхам бүрд маань биднийг хүрээлжээ.
Тэд газарт унагах гэж харцаа тогтоодог.
12 Тэрээр олзоо тастчин хаяхыг хүсдэг арслан мэт,
Нууц газруудад гэтдэг залуу арслан мэт юм.

13 Босооч, ЭЗЭН,
Түүнтэй тулж, түүнийг доош унагаач.
Өөрийн илдээр миний сэтгэлийг хорон муу хүнээс авраач.
14 ЭЗЭН, энэ амьдралд өөрийн хувийг хүртсэн ертөнцийн хүмүүсээс,
Тэр хүмүүсээс Өөрийн мутраар авраач.
Тэдний хэвлийг Та эрдэнэсээрээ дүүргэдэг билээ.
Тэд үр хүүхдүүддээ сэтгэл хангалуун байж,
Өв хөрөнгөө өөрсдийн баялгуудыг нялх хүүхдүүддээ үлдээдэг юм.
15 Миний хувьд бол би зөв шударгаар Таны нүүрийг харна.
Би сэрэхдээ Таны дүр төрхөнд сэтгэл хангалуун байна.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]