Дуулал [52]

1 Хүчирхэг хүн ээ, чи яагаад бузар муугаар бахархдаг вэ?
Бурханы хайр энэрэл бүхэл өдөржин тэсвэрлэдэг.
2 Худал хуурмагийн ажилчин аа, чиний хэл
Хурц тонгорог мэт сүйрлийг сэддэг.
3 Чи сайнаас илүүгээр бузар мууг хайрладаг
Үнэнийг ярихаасаа илүүгээр худлыг хайрладаг.
4 Зальт хэл ээ,
Чи хөнөөлт үг бүрийг хайрладаг.

5 Харин Бурхан чамайг үүрд сөнөөнө.
Тэрээр чамайг авч хаян майхнаас чинь гаргаж,
Амьдын газраас чамайг үндсээр чинь суга татан хаяна.
6 Зөв шударга хүн хараад, эмээж
Түүнийг тохуурхан инээхдээ
7 "Харагтун, Бурханыг өөрийн хоргодох газар болгоогүй,
Харин өөрийн баялгийн элбэг дэлбэгт итгэж,
Хүсэл дотроо хүчтэй байсан хүн энэ байна" гэх болно.

8 Харин би бол Бурханы өргөөнд буй ногоон чидун мод мэт.
Би Бурханы хайр энэрэлд мөнхийн мөнхөд итгэдэг.
9 Та үүнийг үйлдсэн учраас би Танд мөнхөд талархаж,
Таны нэр сайн учир би Таны ариун хүмүүсийн өмнө
Түүнд найдан хүлээнэ.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]